Эрүүл мэндийн аялал жуулчлалын үзэсгэлэн нээгдлээ

Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлалын 2017 оны үзэсгэлэн 10 дугаар сарын 12-ны өдөр нээгдлээ.

Хоёр өдөр Blue sky-д болох уг үзэсгэлэнгийн зорилго нь БНСУ-ын эрүүл мэнд, эмчилгээний салбарыг сурталчлах, мөн Монгол-Солонгосын эмч, эмнэлгийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих, аялал жуулчлалын журмаар Солонгос улсад зорчих гэж буй монгол иргэдийг эмнэлэгтэйгээ холбогдоход дэмжлэг үзүүлэх юм байна.

Үзэсгэлэнгийн үеэр эмч, эрүүл мэндийн байгууллагуудтай хийх уулзалт, өвчтөн болон эмчилгээний зорилгоор БНСУ-г зорих гэж буй аялагчидтай хийх уулзалт, эрүүл мэндийн зөвлөгөөг иргэдэд өгч, санал солилцох ажээ.

Тус үзэсгэлэнд Солонгос улсын эрүүл мэндийн төрийн болон хувийн аялал жуулчлалын эмнэлэг, компанийн нэгдсэн болон нүдний, арьс засал, хөлрөлтийн эсрэг эмчилгээ хийдэг эмнэлэг, венийн судас өргөсөх эмнэлэг, нүүр будалтын гоо сайхны агентлаг зэрэг хүрэлцэн ирж, оролцож байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг Korea tourism organization, Busan tourism organization,Jeju tourism organization зэрэг байгууллагууд зохион байгуулж байна.

Б.Баярмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)