Хэрхэн зөв амрах вэ?

 
2013 оны 8 сарын 1

21Хүмүүсийн бие махбодь, насны онцлогоос хамаараад унтаж амрах цаг нь харилцан  адилгүй байдаг. Зарим хүн  найман цаг унтаад амарч  чаддаг байхад, заримд нь таван цаг хангалттай. Гэтэл 10 цаг  унтсан ч нойр нь ханадаггүй  хүн ч цөөнгүй байдаг. Хамгийн “амттай” зүйл юу вэ?  Гэсэн  асуултанд “нойр” гэж ихэнх хүмүүс хариулдаг.  Нээрээ л сайхан нойрсож байхад, сэрээхэд хөгшин залуугүй л нойроо харамладаг.

Тайван сайхан амрахын тулд унтахын  өмнө:

  • - Ном уншиж, хөгжим сонсох нь таныг гадны ямар нэгэн  нөлөөллөөс тусгаарлаж, унтахад бэлтгэдэг.
  • - Халуун устай онгоцонд хэвтэхэд, хүний нарийн судсууд тэлж, биеийн дулаан буурч эхэлдэг. Унтах үед  биеийн дулаан буурах нь  таныг амрахад  онцгой нөлөө үзүүлдэг.
  • - Зөв байрлалтай хэвтэж амрах.Орондоо хэвтэх  хамгийн зөв байрлал нь зүрхээ дарахгүй, нуруу биеэ  ижил түвшинд  байлгах  явдал юм.  Унтлагын өрөөний дулаан  20 хэмээс хэтрэхгүй байх хэрэгтэй.

Унтахын өмнө зайлсхийх зүйлс:

  • - Согтууруулах ундаа, кофе тамхи зэрэг сэргээгч  зүйлсүүдийг хэрэглэхгүй байх
  • - Ачаалал ихтэй дасгал  хөдөлгөөн  хийхгүй байх
  • - Хэрүүл маргаан хийхгүй байх
  • - Утсаар  ярих, компьютер дээр ажиллах  өдрийнхөө ажлыг  дүгнэн бодох нь нойрыг хулжаадаг. Сайхан унтаж амарсны маргааш  өглөө  бие хөнгөн, сэтгэл санаа  тайван амгалан  сэрдэг. Нойр бол хамгийн “амттай" нь.
  •  
http://www.emegteichuud.mn Н.Гэгээлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)