Цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилох захирамжаа буцаалаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар өнөөдөр УИХ-д бичиг илгээлээ.

Уг албан бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Раднаагийн Бурмааг томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгджээ. Мөн зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Хуульзүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилох асуудлыг хэлэлцэж байгаад УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд түр завсарлага авсан юм.

Б.Баярмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)