З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг

УИХ-ын гишүүн асан Г.Уянга түүний нөхөр болох А.Баатархуяг гэх улс төр, сэтгүүл зүйн хосолсон хөлсний шантаач нарт шинэ захиалга орж ирсэн бололтой. Энэ удаагийн бай нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар.

 

Энэ нь түүнийг Сангийн сайд болчихвий гэхээс айсандаа хийж буй “хар” хаалт юм. Үнэндээ АН-ынхан Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болж улс орны төсөв санхүүгийн байдалд  эерэг оноо авчрах вий гэхээс үхтлээ айж байгаа нь илэрхий. Учир нь АН-ынханд эдийн засгийг хүнд хэвээр байлгасаар 2020 оны сонгуульд ялах зорилго бий.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн парламентад сөрөг хүчний хувьд АН-ын Засгийн газрын бодлого шийдвэрийн алдаа, оноог ялангуяа Эдийн засгийн алдаатай бодлого шийдвэрүүдийг хэнээс ч айхгүйгээр хэлчихдэг нэгэн байсан. Мөн 2017 оны оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын талаар цөөнгүй хурц шүүмжлэлийг хэлж байсан хүний нэг. Эдийн засагч хүний хувьд төмөр замын төсөл амжилттай хэрэгжсэн бол улс орны эдийн засагт ямар ахиц дэвшил гарч, одоогийн эдийн засгийн “сэхээний” нөхцөл байдал үүсэхгүй байх байсныг хамгийн ихээр ойлгодог байх. Тийм ч учраас гишүүн асан Г.Уянга нөхрийнхөө хамт “нууц эзэн” Женко хэмээх одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын даалгавраар ийнхүү ор үндэслэлгүй мэдээллийг сөхөж, Сангийн сайдад нэр дэвшигчийг “харлуулахаар” өдөр шөнөгүй, нойр хоолгүй үхэлдэн тэмцэлдэж байгааг учир мэдэх хүмүүс онцолж байна.

Эдний багаас дурдахгүй өнгөрч үл болох нэг хүн байгаа нь ноён Зи /З.Энхболд/ юм. УИХ-ын дарга байхдаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгэнд орчуулга хэрэгтэй гэж хэлж байв. Мөн Төр, Нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны 100-н жилийн ойг тэмдэглэхгүй хэмээн УИХ-ын даргын албан тушаалаа ашиглан тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлдэггүй байв. Харин энэ үйлдлүүдийнхээ хариуг Зи Увс аймагт УИХ-ын сонгуулийн үеэр АН-аас нэр дэвшигчийг дэмжихээр очихдоо амссан. “Орчуулга хэрэгтэй” гэж хэлсэндээ уучлал гуйхыг залуус шаардаж, ширүүхэн тэмцэл өрнүүлсэн нь сонгуулийн үеийн нэг дуулиан байв. Тэр үеэс ноён Зи Увс аймгийнханд өширхөж эхэлсэн гэж хэлж болно. Үүний гэрч нь Ч.Хүрэлбаатар гишүүнийг ор үндэслэлгүй гүтгэсэн мэдээ мэдээллийг өөрийн нүүр хуудаснаа шэйрлэснээс харж болно. Ер нь АН-ынхан хүнийг харлуулахдаа “баг”-аараа хөдөлдөг, сонгуулийн сошиал багийнхан  нь бүрэн бүрэлдэхүүнээрээ одоо ч ажилласаар байгаа гэдэг нь илт байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (8)


| 2017-10-13 : ip: ***.10.23.81

Хонгор сумыг хоръдуулсан Хүрэлбаатар хулгайч шив дээ

| 2017-10-13 : ip: ***.81.171.3

Хамгийн зөв сонголт

| 2017-10-13 : ip: ***.179.26.118

Zi enhboldiin durguig hurgesen huneer tawij bnaa gedeg n ternii hamag bulhaig n ilchillee l gesen ug hurelsuhd bayar hurgey

| 2017-10-13 : ip: ***.179.31.39

Хүрэлсүх зөв сонголт хийсэн. Макро эдийн засагч мэргэжилтэй бөөн туршлагатай хүн Сангийн сайд болно гэдэг ашдын билэг шүү дээ

| 2017-10-13 : ip: ***.179.31.39

Зөв сонголт

| 2017-10-13 : ip: ***.179.31.39

Чойжоог сангийн сайд болоход дургүйцээгүй сөрөг хүчин мэргэжлийн хүн сайд болохыг яагаад эсэргүүцнэ вэ. Учир байгаа биз. Тийм байгаа биз. Ердөө 2020 он хүртэл Монголыг ядуу байлгаж байгаад сонгуульд ялах гэсэн арга мөн биз. Тийм биз

| 2017-10-13 : ip: ***.179.31.39

Чойжоог сангийн сайд болоход дургүйцээгүй сөрөг хүчин мэргэжлийн хүн сайд болохыг яагаад эсэргүүцнэ вэ. Учир байгаа биз. Тийм байгаа биз. Ердөө 2020 он хүртэл Монголыг ядуу байлгаж байгаад сонгуульд ялах гэсэн арга мөн биз. Тийм биз

| 2017-10-17 : ip: ***15.215.214

Durvoj irsen durvod hund Mongoliin tor barih erh ogoh esgui.