Сайдад нэр дэвшигчид ашиг сонирхолын зөрчилгүй гэж тодорхойлжээ

МАН аравдугаар сарын 12-ны байдлаар Засгийн газарт ажиллах шинэ сайд нарын нэрсийг олон нийтэд зарласан.

Тодруулсан сайд нараа Ерөнхийлөгчид танилцуулж, зөвшилцөхөөр өргөн бариад байгаа. Түүнчлэн АТГ-т нэр нь тодорхой болсон шинэ сайдуудаа хэр ашиг сонирхолын зөрчилтээй байгаа эсэхийг хяналуулахаар хүсэлтээ явуулжээ. Хүсэлтийн дагуу АТГ Засгийн газрын  шинэ сайд нартай холбоотой мэдээллийг шалгаж, хянаад, нэр дэвшигчдэд ашиг сонирхлын зөрчил илэрсэнгүй гэх хариуг албан бичгээр мэдэгдлээ.

Б.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)