Алибаба 2036 онд 100 сая ажлын байр бий болгоно

Хятадын цахим худалдааны аварга Алибаба групп судалгаа, хөгжүүлэлтийн төсөлд 15 тэрбум ам. долларын хөрөнгө оруулахаар болсон гэдгээ зарлалаа.

Ханжоу хотод жил бүр зохиодог үүлэн тооцооллын чуулганы үеэр компанийн Технологийн албаны дарга Жефф Жан энэ тухай мэдэгджээ. Энэхүү төслийн хүрээнд компани Хятадад хоёр, Сингапурт хоёр, Москва, Сиэтл, Цахиурын хөндийд нийт долоон лаборатори нээх аж. Шинэ лабораториудад юмсын интернет, их хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хиймэл оюун ухаан болон квант технологи хөгжүүлэх юм байна. Энэхүү судалгаа, хөгжүүлэлтийн ачаар компани 2036 он гэхэд хоёр тэрбум хэрэглэгчтэй болж, 100 сая ажлын байр бий болгох зорилгодоо хүрнэ гэж Жефф Жан хэлжээ.

Эх сурвалж: Quartz

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)