“ЭЭЖ” кино шилдгээр тодорлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Corporate Hotel & convention center-т “Улаанбаатар” Олон Улсын IX кино наадмыг зохион байгууллаа. Тус наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулсан юм.



Ингээд уг наадмын Монгол киноны шилдгүүдийг танилцуулъя.
 

  • Шилдгийн шилдэг Нээлтийн Киноны төрөлд “Монгол Фильм Групп”-н Найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд”
  • Шилдэг Түүхэн Киноны төрөлд “Фантастик продакшн” Найруулагч Б.Тамирын бүтээл “Зүрхний хилэн
  • Шилдэг Хүүхдийн киноны төрөлд “Бид хэд нэгдэл” найруулагч: Б.Нямдаваагийн бүтээл “Шилжилт”
  • Шилдэг Уран сайхны киноны төрөлд “Чононгоо фильм” Найруулагч Б.Эрдэнэцэцэгийн бүтээл “Ээж” кино тус тус шалгарлаа.



Наадамд уригдан ирсэн олон улсын найруулагч, продюсер, уран бүтээлчид 10 сарын 11-15-ны хороонд Тэнгис кино театрт уран бүтээлүүдээ олон нийтэд хүргэнэ гэж Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)