Зон олны намын даргаар П.Очирпүрэвийг бүртгэлээ

Зон олны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.

Зон олны намын Бага хурал 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, Э.Одбаярыг өөрийнх нь хүсэлтээр намын даргын ажлаас чөлөөлж, П.Очирпүрэвийг намын даргаар сонгосон байна.  

Намын даргыг шинээр сонгосон Зон олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй, тухайн намын дүрмийн зохицуулалтад нийцсэн хэмээн Улсын Дээд шүүх үзэж, хүсэлтийг ханган, улс төрийн намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 Эх сурвалж: Улсын Дээд Шүүх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)