Улаанбаатарт 1-3 хэм, зарим нутагт 0-10 хэм дулаан

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)