“Чингис хаан” ОУНБ-д гал түймэр гарсныг хилчид унтраажээ

Энэ сарын 10-ны буюу өчигдөр оройн  23:10 минутын орчимд “Чингис хаан” ОУНБ-ын явагчийн танхимд байрлах дэлгүүрт гал гарсныг хилчид илрүүлэн богино хугацаанд унтраалаа.

Хэрэв энэхүү гал тархсан бол ОУ-ын нислэг саатаж нисэх буудлын хэвийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй байсан аж. Галын тархалтыг богино хугацаанд унтраасан “Хилийн 0218”-р хилчдэд  ИНЕГ болон “Чингис хаан” нисэх буудлын удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

http://www.ugluu.mn/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)