Э.Болор-Уянга юунд шүүмжлүүлэхийг хүсэв

Дуучин Э.Болор-Уянга охиныхоо ааваас өрх тусгаарласан олны танил ганц бие ээж болоод ч тэр үү хувийн амьдралыг нь сонирхох хүмүүс бишгүй бий.

Хамгийн сүүлд түүнийг турк залуутай болзох болж, дуучин Б.Сарантуяагийн тоглолтыг хамтдаа үзсэн хэмээн хэвлэлүүд бичсэн ч Э.Болор-Уянга өөрөө эрс эсэргүүцсэн билээ.

Харин дуучин бүсгүйг сайн үйлс хийдэг гэдгийг нь тэр бүр сонсогдоод байдаггүй. Учир нь энэ тэр хүнд ингэж тус боллоо гэж зураг хөргөө цахим сүлжээнд дэлгэхийг тэрээр дэмий гэж боддогтой холбоотой.

“Сүүлийн гурван жил дараалан хүмүүст тусалж хүүхдийн баяраар хүүхдүүдэд бэлэг бэлтгэж байгаа. Монгол үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг бэлэглэдэг. Энэ жил санхүүгийн хувьд жаахан хямралтай байсан ч яаж ийгээд болгосоон.

Ер нь бол заавал мөнгө төгрөг гэхээсээ илүү тус багаддаггүй. Нэг өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй дуулж хөгжиж өнгөрөөдөг ч юм уу, бичиг баримтгүй, яаж хөөцөлдөхөө мэдэхгүй хүмүүсийг дагуулж яваад эсвэл өөрөө яваад бичиг баримттай болгочих, орон гэргүй хаачихаа мэдэхгүй байгаа хүнийг айлын хашаанд буулгаад өгчих гээд буян багадахгүй. Өөрөө завгүй байсан ч гэсэн хүмүүст хэлээд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тэмтэрч уншдаг номыг нь аваад өгчих гэх мэт боломжоороо л сайн үйлс хийдэг. Уг нь сар бүр сайн зүйл хийдэг байсан, сүүлийн үед сар бүр арай л чадахгүй байна” хэмээн хэвлэлд ярьжээ.

Сүүлийн үед амьд хөгжимтэй дуулах болох бүсгүй дуучин, жүжигчин олны танил эмэгтэйчүүдийг нүүр амаа тэгж засуулж янзлуулсан гэж хэвлэлүүд бичихийн оронд дууныхаа өнгийг буруу гаргадаг гэх ч юм уу уран бүтээлийн талаас түлхүү шүүмжилж байгаасай гэж хүсдэг гэнэ.

Image may contain: 1 person

У.Маргад

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)