Шинэ САЙД нарын нэрс тодорлоо

Олны анхаарлыг төвлөрүүлээд байсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 12 сайдын нэрсийг эцэслэн шийдвэрлэжээ.

Энэ тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, сайд нарын нэрсийг зарлалаа.
 

  1. ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар
  2. Хууль зүйн сайдад Ц.Нямдорж, 
  3. Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл, 
  4. Уул уурхайн сайдад Д.Сумьяабазар, 
  5. Гадаад хэргийн сайдад Д.Цогтбаатар, 
  6. БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа, 
  7. Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
  8. ХНХХ-ын сайдад С.Чинзориг
  9. Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
  10. Хөдөө аж ахуйн сайдад Б.Батзориг нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд болсноос хойш 14 хоногийн дотор Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрсээ УИХ-д өргөн барих учиртай. Хурлаас гарсан шийдвэрийг намын Удирдах Зөвлөлд танилцуулснаар Байнгын хороо гурав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)