Байгууллага хоорондын харилцаанд (B2B) утасны дуудлага хийхдээ сайхан сэтгэгдэл төрүүлэх 5 зөвлөмж

Бизнес эрхлэхэд утсаар харилцаа үүсгэх зайлшгүй шаардлага гардаг. Бид заримдаа энэхүү харилцааны ээдрээтэй байдлаас чөлөөлөгдөж, дуудлагад хэрхэн амжилттай хариу үзүүлэхээ мэддэггүй. Иймээс таныг утсаар чадварлаг харилцагч болж, дуудлага бүрийг борлуулалт болгох доорх 5 зөвлөгөөг орууллаа.

1. Амжилтын төлөө бэлтгэ
“Бээлийтэй бол дулаан, бэлтгэлтэй хурдан”

Ярих гэж буй хүн болон компанийн талаар судалгаа хийсний үндсэн дээр, тэдэнд таарч  тохирох, үнэ цэн бүхий  гэрээ хэлэлцээр санал болго.

2. Тохиромжтой үед залга
Хэрвээ та  ярилцагчаасаа тухайн цаг мөчид ярихад тохиромжтой байгаа эсэхийг нь асуувал, утсаа шууд тасалж магадгүй л юм.

Харин “Таны ажил сайн уу?”, “Өдрийг сайхан өнгөрөөж байна уу?” зэрэг нээлттэй асуулт тавьснаар, тухайн хүний сэтгэл санааны байдал, утсаар ярих завтай байгаа эсэхийг хоолойны өнгөнөөс нь мэдэж болно. Үр дүнд нь та дараа тохиромжтой үед залгах уу? эсвэл одоо яриагаа үргэлжлүүлэх үү? гэдгийг шийдэж чадна.

3. Дуу хоолой
Нэгэнтээ ярилцагч тань таныг харахгүйгээс хойш, ТАНЫ ДУУ ХООЛОЙ ХАМГААС ЧУХАЛ билээ. Нөхөрсөг, тод өнгөөр ярьж, хэлэх гэж буй санааныхаа гол хэсгийг дуу хоолойны хувиргалтаар илэрхийлж, хэт хурдан эсвэл хэт удаан ярихгүй байхыг хичээгээрэй.

Дуудлагын үеэр бичлэг хийж, тэрхүү бичлэгээ сонсож, та сонсохоос илүүтэйгээр ярьж байна уу, яриа тань хэр ойлгомжтой байна гэх мэт зүйлс дээр дүгнэлт хий. Эсвэл туршлагатай нэгэнд сонсгож зөвлөгөө авсан ч болно.

4. Боломжийг олж илрүүл
Та санал болгож буй зүйлээрээ харилцагчийнхаа анхаарлыг татаж чадсаны дараа, өөр ямар боломжууд байгааг олж мэдэхийг хичээ.

  • Таны ажлын үүрэг даалгаварт юу юу багтдаг вэ?
  • Ажиллаж байх явцад ямар асуудлууд тулгардаг вэ?
  • Тэрхүү асуудлуудыг шийдэхээр ямар арга хэмжээ авч байсан бэ?
  • Ямар шийдэлд хүрч байсан бэ?
  • Хэр хугацааны дараа шийдлийг нь олсон бэ?
  • Тухайн нөхцөл байдалд таны төсөв хэр бололцоотой байсан бэ?
  • Та шийдвэр гаргагч мөн үү? Танаас өөр шийдвэр гаргалтанд нөлөөлдөг хүн байгаа юу?...гэх мэтчилэн нээлттэй хариулт бүхий асуултуудыг асууж, харилцагчийнхаа талаар илүү их мэдээллийг олж ав.

Бизнесийн боломжийг тодорхойлох тохирсон асуултууд бэлдээд, яг аль асуулт нь үр өгөөжөө илүү өгч байгааг тодорхойл. Та ярилцагчийнхаа эмзэг талыг илрүүлж чадвал, дахин борлуулалт хийх төлөвлөгөө гаргах боломжтой болно шүү дээ.

5. Эцэст нь олж авсан боломжоо ашигла
Хэрэв таны В2В-гийн борлуулалт эхний удаад хэт төвөгтэй байсан бол ярилцагчийнхаа хариу үйлдэлд дүгнэлт хийн, дараа дараагийн үйл хөдлөлдөө анхаар. 

Анхны алхмаасаа цааш суралцаж, олж авсан боломжоо алхам тутамдаа сайжруул. Хэрэглэгчийнхээ тухай мэдээллийг олж авах “Сониуч зан”-гаа нэмэгдүүлж,  түүнийгээ ашиглан логик сайтай борлуулалтын зам мөрийг бий болго.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)