МАН: Удирдах зөвлөлийн хурал болж байна

МАН Удирдах зөвлөлийн хурлаа Төрийн ордонд 15.00 цагаас зарласан ч дөнгөж сая эхэллээ. Төрийн ордонд хуралдаж буй учраас УИХ дахь намын бүлэгтэйгээ хамтарсан хуралдаан хийх болов уу гэсэн таамаг байсан ч эх сурвалж Удирдах зөвлөл дангаараа хуралдаж байгаа талаар мэдээлж байна

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах замаар Засгийн газраа унагах оролдлого хийж буй энэ үед уг асуудлыг намын түвшинд шийдэх ёстой гэсэн байр суурьтай хүн цөөнгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацааг баримталбал хоёр хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх ёстой Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлыг энэ удаа Удирдах зөвлөл ярилцахаар шийджээ.

Б.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)