ОХУ, БНХАУ олон улсын тулгамдсан асуудлуудаар хамтран ажиллахаа харилцан амлалаа

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр /5-р сарын 25/ ОХУ-ын нийслэл Москва хотноо айлчилсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Путин түүнийг  Кремльд хүлээн авч уулзсан бөгөөд талууд олон улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын хүчин чармайлтыг гаргах, хамтын ажиллагаагаа олон талаар хөгжүүлэх тухай асуудлаар зөвшилцөлд хүрчээ.

Тухайлбал Оросын эдийн засгийг эрчимжүүлэхэд харилцаа холбоо, хэлэлцүүлгийн замаар хоёр улсын улс төр, нийгмийн ач холбогдолтой хамтын  ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгааг ерөнхийлөгч Путин айлчлалын үеэр хэлсэн байна.

Тэрбээр олон улсын тогтвортой байдлыг хангах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд BRICS /Хөгжиж буй болон шинээр аж үйлдвэржиж буй тэргүүлэх таван улсын эвсэл-Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Саудын Араб/, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага, Их 20-ын уулзалтуудад идэвхтэй оролцож олон талаар нягт хамтран ажиллах хэрэгтэйг мөн дурдсан юм.

Түүний зэрэгцээ энэ сарын эхээр БНХАУ-ыг “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны форумыг амжилттай зохион байгуулсан явдалд баяр хүргээд Хятад улсын дарга Си Жин Пинийг өөрийн улсад айлчлахыг урьсан байна. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хариу мэдэгдэлдээ Путинтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн төдийгүй талууд хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо гэж айлчлалыг дүгнэжээ.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)