Жек Ма: Технологийн хөгжил эдийн засагт үймээн үүсгэж, хүмүүс роботуудад ажлаа алдаж байна

"Alibaba" группийг үүсгэн байгуулагч Жак Ма БНХАУ-ын Женжоу хотод болсон Бизнес эрхлэгчдийн бага хуралд оролцжээ.

Тэрээр технологийн хөгжил эдийн засагт үймээн үүсгэж, улмаар нийгэмд ирэх 30 жил хүнд нөхцөл байдал бий болно гэж мэдэгджээ. 

Мөн энэ асуудал нь бүх аж ахуйн нэгж болон иргэдэд нөлөөлнө гэдгийг онцлон дурдсан байна. Тэрээр дэлхий нийтээр боловсролын системийг өөрчилж хүн, роботтой хэрхэн хамтран ажиллахыг заадаг болох ёстой гэж үзэж байгаа юм. Энэ нь автоматжуулалт болон интернэтийн орчноос болж үүсэх тогтворгүй байдлыг зөөлрүүлэх арга зам гэж үзэж байна. Хүний хийж чадах ажлыг роботууд орлож, автоматжуулалт газар авч байгаа нь хүмүүс ажлын байраа алдах нэг шалтгаан болж байгаа. Иймээс роботууд зөвхөн хүний хийж чадахгүйг хийх хэрэгтэй, ингэснээр хүн робот хоёр ажлын хамтрагчид болох боломжтой гэж Жак Ма онцолжээ.

У.Маргад
Эх сурвалж: Leaders.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)