Хойч үеийнхээ төлөө "оффшорчдын эсрэг" нэгдэцгээе гэв

Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөн  өнөөдөр /2017.03.30/ мэдээлэл хийлээ. Монголын Иргэний нийгмийн үзэл бодлоо илэрхийлэгч байгууллагууд , парламентад суудалтай болон парламентад суудалгүй намууд ч мөн оффшорын эсрэг нэгдэж чадсан гэдгийг онцолж байлаа. Тэд УИХ  болон НҮБ-д хандсан уриалгаа уншиж танилцуулсан юм.

Үүнд  НҮБ-ийн  Нарийн Бичгийн дарга нарын газарт: Төр хуулийг дээдэлж, зөв шудрагаар хэрэгжүүлнэ хэмээн үндсэн хуулинд тусгайлан заасан ч Авилгалын Эсрэг НҮБ-ын конвенци ,Үндэстэн дамнасан мөнгө угаах санхүүгийн конвенцийг  "УИХ хэрэгжүүлэх сонирхолгүй, хэрэгжүүлэхгүй байгаа тул авилгалын эсрэг эдгээр конвенциудаас Монгол улсыг гаргаж өгнө үү" хэмэээн бичсэн байна.

Мөн үүнийг дөрөвдүгээр сарын 10 хүртэл сануулга болгож УИХ-д өгч байгаа юм.   Монгол улс НҮБ-ийн конвенцийг биелүүлж чадахгүй байгаа тул Монголыг энэхүү конвенциос гаргаж өгөхийг НҮБ-д уриалж байгаа юм .

 Оффшорчдын эсрэг хөдөлгөөнүүд  дэлхий нийтээрээ өрнөөд байгаа бөгөөд Монгол Улсын хувьд ард иргэдээс нууж буй данс, тавантолгой, оюутолгойн цаана нуугдаж буй тэдгээр мөнгөн урсгалыг ил болгохыг шаардлаа. Маргааш буюу гуравдугаар сарын 31-нд 12 цагаас үндэсний аюулгүй байдал, ирээдүй хойч үеийнхээ төлөө нэгдэхийг тэдний зүгээс уриалллаа. Хэрэв энэ хэвээр үргэлжилвэл бидний үр хүүхэд оффшорчдын үр хүүхдүүдийн мөнгөний хаанчлалд боол болох цаг энүүхэнд байна гэдгийг санууллаа.

Н.Мичидмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)