О.Магнай: Ардчилсан намын зүгээс маш их харамсаж байна

Ардчилсан нам болон Монгол Ардын намын талаар өнөөдөр /2017.03.23/ О.Магнай  өөрийн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ хамгийн эхний асуудал бол гуравдугаар сарын 20-ны өдөр Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбатын хийсэн мэдэгдэлтэй холбоотой асуудал. Бодит үнэнийг гуйвуулсан ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгаа маягаар хийсэн мэдэгдэл боллоо гэж үзэж байна. Энэ нь Олон Улсын зах зээл дээр гарсан Евро бондны 580 сая долларыг төлж дууссан гэх мэдээлэл. Гэхдээ энэ нь 5,75%-ийн хүүтэй байсан бондыг зах зээл дээр 8,75%-ийн хүүтэй бонд болгон  гаргаж төлсөн нь цэвэр өрийн дүрээр төлсөн зүйл. Үүнийг зөв зүйл биш гэж үзэж байна. Зөвхөн хүүний зөрүүнд Монгол Улс 358 сая америк доллар илүү төлөх ийм тооцоо гарч байгаа юм. Мөн дээрээс нь засгийн газар байгуулагдаж есөн сарын хугацаа өнгөрлөө.Энэ хугацаанд бодитой зорилтот шийдвэр огт гаргасангүй гэв.

Мөн МАН-ын зүгээс АН-ыг засаг барих хугацаандаа өр тавьсан мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгч байгаа. Энэ асуудал дээр Ардчилсан нам Чингис Бондын 1,5 тэрбумын долларын зах зээлд нэвтрүүлж үүний 500 сая буюу 30%-ийг цэвэр дэд бүтцийн салбарт оруулж 21 аймгийг холбох төсөл хэрэгжүүлсэн. Дээрээс нь ТЭЦ-3, ТЭЦ-4 цахилгаан станцуудыг өргөтгөж шинэчилсэн байгаа. МАН-ын халамжийн зорилгоор зээлсэн Оюу толгой, Эрдэнэт гэх үйлдвэрүүдээс авсан зээлийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл үүнийг МАН өөрсдийн халамжийн бодлоготой хольж хутгаж 21,000-аар тараасан мөнгөтэй харьцуулж хэлж байгаад АН-ын зүгээс туйлын харамсаж байна гэлээ.

Н.Мичидмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (1)


| 2017-03-23 : ip: ***181.184.115

Энэ муу дарвайсан хар пизда юу гээд байнаа Баасыг чинь цэвэрлэж чамайг өмхий үнэрээс чинь салгаж байна. Усанд орох дургүй хулгайч уу