Дэлхийн гуравдугаар дайн болох уу? Хүн төрөлхтөн түгшүүртэй байна…

Тайваньтай холбоотой хурцадмал байдал ихэсч байгаа энэ үед Хятадын цэргийн сургуулилалт Бямба гаригт эхлэх талаар мэдээлсэн юм.
Хятад улс Тайванийг салан тусгаарласан муж гэж үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр булаан авахаа амласан.
Ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт дарга Ши Жиньпинд Тайваний талаар анхааруулснаас хойш хэдхэн цагийн дараа Хятад улс сургуулилт хийх шийдвэр гаргажээ.
Хятадын сургуулилалтыг Тайваний эргээс 120 километрийн зайд хийхээр төлөвлөсөн. Хятад агаарын довтолгоонд бэлдэх нэрийдлээр Тайваний эрэг орчим пуужин харвах болсон аж.
Үүний эсрэг Тайвань агаарын довтолгооноос сэргийлэх дуут дохиог ажиллуулж эхлэв. Хэрэв энэ байдал үргэлжлэх аваас Хятадад Швейцарь улс хориг тавих магадлалтай.
Мөн Хятадын тэнгис, Тайванийн хоолойн аюулгүй байдлыг сахих үүднээс Япон өөрсдийн хөлөг онгоцоо илгээх юм. Тайваний телевизээр мөн Ши Жиньпины анхааруулгыг давтан явуулсан байна.
Хятадын удирдагч Ши Жиньпин “Дайтахад бэлэн байгаа” гэдгээ илэрхийлэхийн сацуу өдөөн хатгалгыг АНУ хийсэн хэмээн мэдэгджээ.
ОНЦЛОХ МЭДЭЭ:
АЛТАНБУЛАГ БООМТООР НЭВТРЭХЭД PCR-ИЙН ХАРИУГ АНГЛИАР ХЭВЛЭХ ЁСТОЙ
Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар мэдэгдэл гаргасан.
Үүний дагуу өнгөрсөн 3-р сарын 30-ны 06:00 цагаас Алтанбулаг боомт ажиллаж эхэлсэн.
Хил нэвтрэх иргэдэд заавал PCR шинжилгээ өгөх шаардлага тавьж буй аж.
Мөн тухайн шинжилгээний хариуг заавал англи хэл дээр хэвлэсэн байх ёстой гэжээ.
Монгол-Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3-т заасны дагуу хилийн боомтоор тээврийн хөдөлгөөн эхэлсэн.
Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлэх заалтын дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан мэдээлэл ирүүлэх ёстой.
Энэхүү мэдэгдэх бичгийн дагуу хилээр иргэд заавал PCR шинжилгээ өгч нэвтрэх юм.
ОХУ-ын ЭСЯ-ны цахим хуудаст гарсан 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Москвагийн цагаар 00:00 цагаас хоёр улсын иргэд харилцан зорчих тухай мэдээллийг Оросын талаас албан ёсоор бичгээр мэдэгджээ.
Хилийн боомтоор явганаар зорчигч нэвтрүүлэхгүй болохыг үүгээр анхааруулсан байна.
Оросын талтай дипломат шугамаар хилийн авто замын боомтоор хорио цээрийн хязгаарлалтгүй иргэд зорчих нөхцлийг тохиролцсон даруйд нээсэн юм.
ОХУ руу зорчих иргэд шинжилгээний хариугаа хэвлээгүй бол хил нэвтрүүлэхгүй байгаа аж.