БусадВидеоНийгэмХүмүүс

Аялагч Чае Ко Жэ: Монгол улс Солонгосын 1990 он шиг дүр төрхтэй байсан…

Монгол улсын Засгийн газраас өнгөрсөн 5-р сард БНСУ-ын иргэдийг манай улсад 90 хоног визгүй зорчих шийдвэрийг гаргасан.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа нэг шат ахиж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрлээ - Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Мөн Байгаль орчин аялал жуучлалын яамнаас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан.

Солонгос жуулчид яагаад Монголыг зорьдоггүй вэ? – updown.mn

Ингэснээр манай улс аялал жуучлалын чиглэлээр орлого олох нөхцөл тодорхой хэмжээнд бүрдэж байгаа юм.

Солонгос охидын Монголд аялсан гэрэл зургууд | News.MN

Тэгвэл визгүй зорчих боломжийг ашиглан Солонгос улсын иргэн блогер Чае Ко Жэний манай улсаар аялж буй бичлэг цахим орчинд нэлээдгүй шуугиан тарьсан юм.

Тэрээр нийт дэлхийн 35 орноор аялсан бөгөөд хамгийн сүүлд манай орноор үүргэвчтэй аялал хийжээ.

Улаанбаатараас Орхон аймаг руу галт тэргээр дараа нь Элсэн тасархай руу автобусаар зорчих явцад блогт нь ороогүй олон таагүй зүйлс тохиолдсон тухайгаа нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн юм.

Энэ тухай ярихдаа “Аялаад явж байхад мэдэхгүй зүйл их учраас асуух зүйл их гарна. Гудамж талбайд англи тэмдэглэгээ байгаасай гэж их бодсон.

Гэхдээ Монголчууд Солонгосоор тайлбарлах гэж оролдож байгаа нь надад таалагдсан.

Маш эелдэг найрсаг сайн хүмүүс. Гэхдээ дийлэнх залуу хүмүүс их найрсаг байсан бол эсрэгээрээ жаахан настай хүмүүс надаас зайгаа бариад тааламжгүй зан гаргаж байсан нь ажиглагдсан.

Бас автобус нь Солонгосоос орж ирдэг учраас Монгол улс Солонгосын 1990 онд байгаа юм шиг дүр төрхтэй байсан. Тэр ч утгаараа дурсамжаар аялж байгаа юм шиг санагдсан” хэмээв.

Нийтийн галт тэрэгний аяллын явцад нэгэн монгол иргэн зорчих хэсгийн суудалд жуулчин залуугийн зорчих хэсэгт хэвтэж байгаа дүр зураг олон хүнээс шүүмжлэл авсан юм.

Харин энэ талаар Чае Ко Жэн ярихдаа “Галт тэргэнд болсон үйл явдал зүгээрээ, их хөгжилтэй санагдсан. Галт тэрэгний нойлын хувьд ч гэсэн” хэмээжээ. Мөн “Монгол дүү нартай ярилцахад тэндхийн юмнууд үнэтэй гэж байсан. Залуу хүмүүс амьдрахад жаахан хүндрэлтэй гэх юмуу даа.

Тэр талаас ярихад нь энгийн нэг аялагч хүний үүднээс биш тэдний ах гэдэг хүний зүгээс харахад төр засаг нь таатай амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөөсэй гэж бодсон” хэмээн харь улсын иргэн сэтгэл зовнин ярьжээ.

 

 

ОНЦЛОХ МЭДЭЭ:
НӨӨЦИЙН МАХНЫ ҮНИЙГ ХЯМДРУУЛСАН Ч ХУДАЛДАН АВАЛТ БУУРЧЭЭ

Махны үнэ сар тутамд нэмэгдэж, үхрийн мах наадмын дараа ч 12-14 мянган төгрөгөөс огт буугаагүй. Нөөцийн мах худалдаанд гарахад иргэд “Хямд үнэтэй мах авах нь” гэж сэтгэл өндөр байсан.

Нөөцийн махны худалдааг энэ сарын 15-наас эхлүүлнэ

Харин одоо худалдах цэгүүдийг нэмж, үнийг хоёр удаа хямдруулсан ч авах худалдан авалт буурчээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 500 гаруй дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байна.

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД – Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Махны үнийн хувьд килограмм нь үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг, хонины мах 7750 төгрөг, харин бүтнээр нь буюу гулуузаар 7550 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Ерөнхий сайд нөөцийн мах борлуулах цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Орон нутагт үүнээс 1000-1500 төгрөгөөр хямд борлуулж буй. Худалдааны цэгүүдийн хувьд байршлаас хамаарч иргэдийн худалдан авалт өөр өөр байгаа аж.

Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө

Ихэнх аймагт шүлхий болон малын гоц халдварт өвчний эрсдэлтэй холбоотойгоор Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавих хяналт энэ жил чангарсан.

Мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Үүнтэй холбоотойгоор нөөцийн мах бэлтгэх ажилд онцгой анхаарсан болохыг ч мэдээлж байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ талаар тодруулахад, хавар цаг агаарын нөхцөл байдал сайн байсан учир мал аж ахуй эрхэлж буй хүмүүс олон тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн.

Нөөцийн махны худалдааг энэ сарын 15-наас эхлүүлнэ

Засгийн газраас бэлтгэсэн нөөц, өвс тэжээлийг одоогоор гаргаагүй байна. Нөөцийн мах хотын хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолсон.

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД – Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

2022 онд нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нийт 13 мянган тонн мах бэлтгэсэн.

Ерөнхий сайд нөөцийн мах борлуулах цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Махны шим тэжээлийг алдагдуулалгүйгээр урт хугацаанд хадгалдаг тул махны эрүүл ахуйн чанарыг сайн шалгаж, хадгалалтын горимыг нарийн төлөвлөдөг.

Ирэх онд 10 мянган тонноос багагүй хэмжээний нөөцийн мах бүрдүүлэх үүрэг өглөө

Тиймээс махны шим тэжээлийг алдагдуулахгүйгээр нөөц дуустал худалдана. Аж ахуй нэгжүүдэд нөөцийн мах бэлтгэхэд зориулж 100 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Мах, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Нийт махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах бөгөөд 1-2, 3-4 килограммаар савлаж зарж байна.

Цаашид худалдааны цэгүүдийг нэмэхээр төлөвлөж байгааг албаны хүмүүс онцолсон юм. Үнийн хувьд дахин хямдруулах эсэх талаар асуухад одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй.

Нөөцийн махны худалдааг энэ сарын 15-наас эхлүүлнэ

Гэхдээ орон нутагт Улаанбаатараас 1000 хүртэлх төгрөгөөр нөөцийн мах хямд байгаа гэв.

НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮД – Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Ямартай ч зарим гэрээт компаниудад гомдол, санал ирсний дагуу нөөцийн махны савлалт, бэлтгэх ажилд онцгой анхаарал хандуулж байгаа гэсэн юм.

Ерөнхий сайд нөөцийн мах борлуулах цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button