НийгэмОнцлох сэдэвУлс төрХалуун сэдэв

Түмнийг түгшээж буй хээрийн сургуулилтын талаар Оросын хэвлэл ингэж мэдээлжээ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан байлдааны буудлагатай тактикийн “Сэлэнгэ-2022” хээрийн сургуулилтыг ирэх 8-р сарын 1-15 нд Ховд аймагт зохион байгуулах гэж байна.

Харин Орос, Украины нөхцөл байдлаас шалтгаалан энэ удаагийн цэргийн хамтарсан сургуулилтыг манай улсын тал одоогоор ихэд нууцалж байгаа бөгөөд Батлан хамгаалах яамнаас энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй аж.

Жирийн цагт ч яахав байдаг л нэг хээрийн сургуулилт боловч дайн дажинтай өдгөө цаг үед Монгол улс шууд утгаараа ОХУ-ыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа дэлхийн дахинд илтгэсэн үйлдэл болов.

Хоёр улсын талаас тус бүр 500 цэрэг оролцож байгаа гэх бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголын хил давсан хойд хөршийн цэргүүд бүрэн зэвсэглэсэн дээрээ танк, хуягт зэрэг байлдааны техник авчирсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна.

Цэргийн хүчээ өөр улс руу оруулж, олон улсын үзэж байгаагаар түрэмгийлэл үйлдсэн ОХУ-ын цэргийн хүчнийг найр тавин угтсанаараа манай орон Украинд олон мянган хүн эрсдэж, хот тосгод сүйдэж байгааг дэмжсэн хэрэг боллоо.

ОХУ-ын тал “Сэлэнгэ 2022” цэргийн хамтарсан сургуулилтын талаарх мэдээллийг хэдийнээ цацаад эхэлжээ.

Тодотговол, цэргийн сургуулилтын талаар ОХУ-ын дотоодын хэвлэлд “Монгол Орос цэргүүд нэгдсэн цэргийн бэлтгэл хийж, улстөрийн эвсэл байгуулахаар зорьж байгаа” талаар ийнхүү мэдээлсэн байна.

“2022 оны зун Орос-Монголын харилцааны хувьд үйл явдал дүүрэн байлаа.

Тодруулбал, 7-р сарын 05-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Улаанбаатарт айлчилсан.

Мөн ирэх 8-р сарын эхээр ОХУ, Монгол хоёр хамтарсан цэргийн сургуулилт хийх гэж байна.

Хэдийгээр Монгол Улс өнгөрсөн 6-р сард АНУ-тай хамтран “Хааны эрэлд” сургуулилтыг зохион байгуулсан ч Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2022” ЗХУ-ын дараах үеийн түүхэн дэх хамгийн том цэргийн бэлтгэл хэвээр байсаар байна.

ОХУ 2022 онд Орос-Энэтхэг, Орос-Египет, Орос-Монгол гэсэн гурван бүлэг Олон улсын цэргийн сургуулилт хийхээр төлөвлөөд байгаа.

“Сэлэнгэ 2022” цэргийн хамтарсан сургуулилт 8-р сарын 01-15-ны хооронд Монголд болох бөгөөд Монголын баруун хэсгийг хамгийн тохиромжтой гэж үзсэн.

Тус сургуулилтад өнгөрсөн 2021 онд 1400 цэргийн албан хаагч оролцсон бөгөөд 2022 онд тэдний тоо дахин нэмэгдэх болно” хэмээжээ.

Ардчилсан намын зүгээс өчигдөр явагдсан хэвлэлийн хурлаараа энэхүү хээрийн сургуулилтын талаар эрх баригч МАН, УИХ, Засгийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас тайлбар өгөхийг шаардсан юм.

 

ОНЦЛОХ МЭДЭЭ:
Жэжү аралд очоод сураггүй болсон 23 иргэний 5 нь визний хугацаандаа Монголд иржээ

БНСУ-ын Жэжү арал руу эрүүл мэндийн аялал жуулчлалын шугамаар зорчсон Монгол Улсын 150 иргэний 23 нь буудалласан газартаа ирэхгүй сураггүй алга болсон тухай мэдээлэл 6-р сарын сүүлчээр цацагдсан.


Тухайн үед ГХЯ-наас “Эдгээр иргэд 6-р сарын 22-нд БНСУ-д очсон. Визийн хугацаа 7-р сарын 21-нд дуусна.

7-р сарын 9, 14-нд Монгол руу нислэг байгаа учир хугацаандаа багтаж ирэх боломжтой” хэмээн мэдэгдсэн билээ.

Манай иргэдийн визийн хугацаа дуусаад долоо хонож буй 7-р сарын 28-ны өдөр иргэд эх орондоо ирсэн эсэхийг ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Ж.Алтантуяагаас тодруулахад,

23 иргэний тав нь визийн хугацаандаа Монголд ирсэн. Харин 18 иргэн сураггүй алга болж, монголчуудын ярьдгаар “харласан”.

Визийн хугацаа хэтэрсэн хууль бусаар амьдарч буй буй иргэдийн асуудлыг БНСУ-д Хууль зүйн яам болон Цагаачлалын алба нь хариуцдаг.

БНСУ-ын талаас ГХЯ-нд өнөөдрийн байдлаар манай улсын иргэд визийн хугацаа хэтрүүлсэн асуудлаар албан ёсоор хандаагүй байна” гэлээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button