УрлагФото

Өөжгий: Тэгтлээ намайг үзэн яддаг юм бол өөрийгөө стресстүүлэн миний постон дээр элийрэх хэрэг юун???

Гитарчин Д.Өлзий-Орших сошлд идэвхтэй байхынхаа хэрээр олны хэл аманд байнга өртдөг гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн 5-р сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гахай хядсан тухай жиргэсэн нь сенсааци тарьсан билээ. Тухайн үед Өөжгий:

-Нөмрөгт 14 тоотой сүрэг гахайг ганц тоорой ч үлдээлгүй онгоцноос шүршиж, хядаад явсан гэсэн. Хоёр генерал дагуулчихсан, тэднээрээ гутлаа тайлуулаад л гэж Заставт байсан залуу ярьж л байна лээ хэмээсэн пост шүүмжлэлд өртөж, цадталаа идчихээд дараа нь муулахыг Өөжгийдөх гэх нэр томьёо хүртэл гарсан юм.

Өөжгийгийн пэйж хуудас 170 мянган дагагчтай бөгөөд стресстээд хэрүүл хийгээд хийгээд байгаа сөрөг хандлагатай хүмүүсийг хайр найргүй блоклож байгаа гэнэ шүү. Тэрээр:

-Энэ пэйж дээр юу ч бичсэн доор нь бөөн сөрөг хандлага, доромжлол, стреесдээд ороод ирдэг нөхдүүдийг ер нь блоклоод бандаад явж байсан нь шулуухан юм бн.

Тэгтлээ намайг үзэн яддагийм бол өөрийгөө стрессдүүлэн миний постон дээр элийрэх хэрэг юун??? Мэдээж үнэн зөв, шударга шүүмжлэлийг бол хүлээн авна.

Би бараг коммент уншдаггүй. Комментонд хариу бичдэггүй ч ойрын үед зав чөлөө гайгүй байгаа тул идэвхийлэн ажилланаа хэмээжээ.

Мөн хэдхэн хоногийн өмнө Өөжгий өөрийг нь буруутан болгосон хоёр асуудлын талаар ийнхүү нийтэлж байв:

Өөрөө ч мэдэхгүй тоглолт, нэвтрүүлэг гээд пижигнэж яваад ирсэн чинь 2 юманд буруутан болцон явжаагаам байна би

1.Дарханы замыг магтсан хэрэгт унав.

Ноднин өдийд нэг Дархан явциймөө.

Тэр үед Наадам болж байна гээд хаацан байсан бүх хуучин засмалыг нь нээцэн, миний санаж байгаагаар Дарханаас Хонгор өнгөртөл, Хустайн нурууны наахнаас Урьхан хүртэл, 52-н давааны араас хот хүртэл шинэ зам тавьцан, бусад нь хуучин замаар, зарим газар шороон замаар 20-30 км л яваад 3 цаг хүрэхгүй давхиад ороод ирсэн санагдаж байна.

Тэр үед хийсэн байсан бичлэгийг тавиад сэвж эдр. Энэ хавар хэд хэдэн удаа явсан. Хуучин замыг бүгдийг нь хуулцан Баянчандманиаас Урьхан хүртэл, Баруун хараагаас Хустай нуруу хүртэл ид ажил хийгдээд гэцүүхэн л байна лээ.

Ер нь бол анхнаасаа энэ замыг хийхдээ хуучин замыг нь оролдолгүйгээр хажуугаар нь шинэ зам тавьж хийсэн бол арай дээр байх байж дээ гэж боддог хөөн би.

2.Их тэнгэрийн хүлээн авалтанд өлөн царайлж очигсдын нэг болов

Улсын ерөнхийлөгчөөс урилга аваад очихгүй хүн ер нь л байхгүй байх өө. Хэрвээ тэнд үнэхээр зарим нэгний хэлээд байгаа шиг 2000 хүн байсан бол дунд нь 20-30аад урлагчин байсны 1 нь мөхөс би бөлгөө.

Тэнд төрийн ихэс дээдсээс гадна, гадны бүх элчин сайдууд, албаныхан, салбар салбарын шилдгүүд ирсэн харагдсан.

Би л лав тэнд Багануурын уурхайн эксковаторчин хөдөлмөрийн баатар эр, ХӨСҮТ-н эмч, 1000-т малчин зэрэг нэлээд хүмүүстэй танилцсан болно.

Ер нь энэ Төрийн хүндэтгэлийн дайллагыг 1946 оноос өнөөг хүртэл хийж ирсэн түүхтэйм билээ.

Анхны тэр дайллага дээр Маршал Чойбалсан нилээд хөлчүүрч Ёслолын парадан дээр мориноосоо унасан командлагчаа сэлэм барьж элдсэн болон Тува улсын дарга Салчиг Тогоо гэгчийг “шанаадаж” нөгөөх нь унахдаа ширээ мөргөж гэмтэл аваад шууд нутаг буцсан зэрэг хурцадмал үйл явдлууд болсон байдгийн.

Харин саяын болж өнгөрсөн дайллага дээр ямар нэгэн галт усанд хөлчүүрч аархсан (Архи, Виски, Коньяк зэрэг өндөр градустай зүйл тэнд огт байгаагүй шүү.

Хэн нэгэнтэй огт таараагүй бөгөөд Ковид эхэлснээс хойш огт таараагүй байсан алдар гавьяатай хуучны сайхан улстай уулзалдаж, мэндээ мэдэлцэж, сонин хачинаа хуваалцах нь надад тун чиг сайхан байсан.

Хүй 7-д найз нөхдийн уяан дээгүүр хэсэж хуушуурдаж яваад ирсэн цатгалан (Элбэгдоржийн гахайн махны хэрүүлээс хойш ер нь гадуур нэг их идэж уухгүй байгаа)

Надад хоол унд хайж “өлөнтөх” шаардлага гараагүй бөгөөд хэдэн банш идэж, 2-н зэрэг хийжүүлсэн ундаа уугаад эрүүл байсан тул гэр рүүгээ машинаа бариад харьсан болно.

1985 оноос хойш ухамсарт амьдралаа энэ гитарт л зориулж яваа эгэл хөгжимчин намайг тэнд урьсанд нь Ерөнхийлөгчдөө баярласан. Хойтон уривал дахиад л очно би….

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button