Бүжиглэж “од” болсон Ө.Батзул начин асрамжийн төвд өсчээ

Энэ жил Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд 14 бөх тав давж, улсын начин цол хүртсэн.
Тэдний нэг нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Өлзийсайхан овогтой Батзул юм.
Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн бөгөөд чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУ-ын хэмжээний мастер цолтой залуу Үндэсний бөхийн улсын начин цолтон болоод байгаа билээ.
Анх 2008 оноос бөхийн спортоор хичээллэж эхэлсэн Ө.Батзул чөлөөт бөх Үндэсний бөх хоёрыг хослуулан хичээллэдэг.
2016 онд Орхон аймгийн баяр наадамд зургаа даваад аймгийн харцага цолыг хүртэж байсан тэрээр 2020, 2021 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж байжээ.
Хоёр удаа улсын наадамд зодоглосон Ө.Батзул эхнийх дээрээ нэгийн даваанд унаж байсан ч энэ жил начин цолны болзол хангасан юм.
Начин цол хүртчихээд бүжиглэж буй бичлэг сошлд дуулиан тарьж, олны хайрыг татсан. Энэ талаар тэрээр “Бөхчүүд тойроод ард түмэнтэйгээ мэндчилээд явдаг шүү дээ.
Үүн дээр би өөрийгөө ард түмэндээ арай өөрөөр ингэж мэндчилнэ гээд бодчихсон явдаг байсан. Яг тэр мөч маань энэ жил тохиосон.
Бид барилдаж өрсөлдөхийн хажуугаар ард түмнийг баясгаж цэнгүүлэх үүрэгтэй улсууд шүү дээ. Тэгээд бас уламжлалт хэв маягийг өөрчлөхийг зорьсон.
Бас түүгээрээ маш олны талархлыг хүлээсэн байна лээ. Дотроо маш их баяртай байгаа” хэмээн ярьжээ.
Орхон аймаг дахь Энэрэл асрамжийн газар өсөж хүмүүжсэн Ө.Батзулын эгч нь гуравтай, өөрөө хоёрхон настайдаа эл төвд ирсэн аж.
Эхнэр хүүхдийн хамт амьдардаг тэрээр жилдээ 1-2 удаа Энэрэл төвд ирж хүүхдүүдтэй тоглож хүүхэд насаа дурсдаг гэнэ.
Ө.Батзул 30 нас хүртлээ буюу Парисын олимп хүртэл чөлөөт бөхөөрөө барилдах бөгөөд цаашдаа Үндэсний бөхөөрөө хичээллэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Хүмүүсийн хайр халамжинд өдий зэрэгтэй яваа хэмээн ярих шинэхэн начиндаа уншигчдынхаа өмнөөс спортын ажил үйлс болон гэр бүлд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ОНЦЛОХ МЭДЭЭ:
“Загалмайлсан эцэг” киноны харшийг өдрийн 50 ам.доллараар түрээсэлнэ
1972 оны “Загалмайлсан эцэг” кинонд гардаг Корлеонегийн байшинг удахгүй Airbnb-ээр дамжуулан амралтын чиглэлээр түрээслэхээр болжээ.
Нью-Йоркийн Стейтен Айленд дүүрэгт байрлах 6248 метр квадрат талбай бүхий Английн Тюдор харшийг Оскарын шагналт киноны гэмт хэргийн гэр бүлийн байр болгож, зураг авалтад ашигласан юм.
Энэхүү байшинг тун удахгүй түрээсэлж эхлэхэд аялагчдын сельфиний ард харагдаж эхлэх байх. “Бид энэ зун байшинг нэг дор тав хүртэлх зочин байрлах боломжтой байдлаар түрээсэлж эхэлнэ” гэж үл хөдлөх хөрөнгийн жагсаалтад бичжээ.
Үл хөдлөх хөрөнгө захиалах боломж 7-р сарын 27-ны 13 цагт нээгдэнэ гэжээ.
Нэг шөнийн ердөө 50 доллараар тогтоосон үнэ нь шүтэн бишрэгчдэд алдаж болохгүй боломжийн санал мэт санагдах ч энэ нь зөвхөн 8-р сарын 1-31-ний хооронд 30 өдрөөр хязгаарлагдаж байгаа аж.
“Та энд хугацаанд харшийн сүр жавхланг дэргэдээс нь боломжтой бөгөөд энд насанд хүрэгч хоёр хүн, гурван хүүхдэд хамгийн тохиромжтой буюу таван унтлагын өрөө, долоон угаалгын өрөө багтах болно.
Мөн энэхүү эдлэнд давстай усан сан, подвалд уушийн газар, тоглоомын өрөө, биеийн тамирын заал зэрэг олон төрлийн үйл ажиллагаа, тохилог хэрэгсэлтэй.
Та хонгил болон дээврийн өрөөнд нэвтрэх боломжгүй гэдгийг анхаарна уу. Харин бусад бүх зүйлийг ашиглах боломжтой” хэмээн дурджээ.
Гэхдээ зочид түрээсийн хугацаандаа хурим, бизнес уулзалт болон бусад төрлийн нүсэр баярыг зохион байгуулах боломжгүй аж.
Өөрөөр хэлбэл үдэшлэг зохион байгуулахыг хориглоод зогсохгүй үл хөдлөх хөрөнгийн эзэд “Бид нам гүм орчинд байрладаг тул гаднаас нэмэлт зочид авчрахгүй байхыг хүсье” гэжээ.
“Загалмайлсан эцэг”-ийн шүтэн бишрэгчид энд киног дахин үзэж бүр таатай байдлыг мэдрэх боломжтой.
Учир нь энэ оны эхээр “Загалмайлсан эцэг” киноны 50 жилийн ойд зориулан гаргасан 4К өндөр нарийвчлалтай хувилбарыг энд үзэж болох юм.