Ахлагч Т.Буянзул хоёр настай хүүхдийн амийг аварчээ

Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар хоёр настай хүүхдийг илрүүлэн, төвд яаралтай мэдэгджээ.

Харуулын шуурхай бүлэг дотоодын дүрвэгсдийн хуарангаас гарч шуурхай арга хэмжээ авсны үр дүнд бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс аварсан бөгөөд шөнийн 00.00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн гурван иргэн орж ирсэн бөгөөд бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.

эх сур:unen.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)