Их тэнгэр дэх “Төрийн дайллага”-д оролцоогүй жүжигчин Б.Навчаа: МАН хэзээ ч намайг наашаа гэхгүй

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна.
Олон хоногийн амралтыг далимдуулж иргэд хөдөө нутгийг зорин гэх бүлээрээ аялж зугаалж харин хотдоо үлдсэн хэд нь Төв цэнгэлдэхдээ наадаж буй.
Гэвч Үндэсний их наадам минь баян ядуугийн ялгааг тодосгодог болов уу гэлтэй олон хүний шүүмжлэлийг дагуулаад авлаа.
Учир нь Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагын хүндэтгэлийн арга хэмжээнд өчигдөр оролцсон бөгөөд
уг арга хэмжээнд шар хэвлэлийн сэтгүүлчээс авахуулаад загвар өмсөгч, жүжигчид, дуучид хүртэл уригджээ.
Бараг бүх жүжигчид тэнд уригдсан байна уу даа гэлтэй бүгд цахим хуудаснаа “төрийн дайллага” хэмээн зураг хөргөө цаг алдахгүй оруулав.
Харин тэдэн дунд Монголын кино урлагт өөрийн өнгө төрх, чадвар чансаа, шулуун шударга аашаараа олны хайрыг татдаг Б.Навчаа харагдсангүй.
Жүжигчин Б.Навчаа цахим хуудаснаа зургаа оруулахдаа “Над шиг 22-ын товчоо гарангуут халтайдагууд байна уу?” хэмээн маазрав.
Түүний дор нэгэн фэн нь “Үеийхэн чинь Их тэнгэрийн аманд гялалзаж байхад та нээрээ бүтэхгүй ээ” хэмээхэд хариуд нь “МАН хэзээ ч намайг наашаа гэхгүй би ч очъё гэхгүй нь сайхан юм даа” хэмээсэн нь олон хүний хайрыг татжээ.
Их тэнгэрийн Төрийн дайллагад оролцсон урлаг соёлын одод, мисс, загвар өмсөгч, инфлүинсерүүд олны дургүйцлийг төрүүлсэн бөгөөд
энэ арга хэмжээнд эрдэмтэн багш, эмч сувилагч, төрийн цагдаа нар л хамгийн их байх ёстой санагдав.
Тэдгээр олны танилууд ард түмний татварын мөнгөөр тансаглаж суугаа нь шүүмжлэлд өртөөд байна.
ОНЦЛОХ МЭДЭЭ:
Х.Баянмөнх: Засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгч ёслон тэмдэглэж байгаад баяртай байна
Аварга хүний ёсоор Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ сүүлчийн удаа цолоо дуудуулж, дэвэн шавсаар,
төр түмэн олныхоо өмнө ёслол төгөлдөр зодог тайлсан Дархан аварга Х.Баянмөнхийн сэтгэгдлийн сонслоо.
Тэрбээр, Энэ бол их аз хийморьтой үйл явдал. Төр ард түмний их баяр наадам 100 жил болж, би 80 нас хүрсэн энэ цагт засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгч ёслон тэмдэглэж байгаад би их баяртай байна.
Зүлэг ногоон дэвжээндээ зодог шуудагтайгаа хүчээ үзэж чадахгүй болсонд нэг тийм хөнгөн мэдрэмж төрж байна.
Гэхдээ би өөртөө санамж үг хэлж байгаа. Чи 13 настай бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай, энэ ногоон зүлгэн дээр 68 жил хүчээ үзлээ. Ханатлаа үзлээ.
Дэлхийд барилдлаа, монгол бөхийнхөө нэр хүндийг дэлхийд гаргалаа. Шинжлэх ухаан зүтгэлээ.
Шавь нар бэлтгэх ажлаа гүйцэтгэлээ, болоо юм биш үү чи гэж өөртөө хэлэхэд зодог тайлж байгаагаа хүлээн зөвшөөрч байна.
Миний Монголын ард түмэн өвөг дээдсийнхээ үлдээсэн дэлгэр зуны наадмаа чанартай, цэвэр ариун ёс суртахуунтай хийж,
Монголын өвөг дээдсийн үлдээсэн энэ өв соёлыг чамбай чансаатайхан авч явах байх гэж итгэж байна.
Олон түмэндээ эрүүл энх, сэтгэл санаа амгалан яваарай гэж хүсье. Ард түмэндээ өнөд мөнх жаргал цэнгэлтэй яваарай гэж ерөөе.