ВидеоОнцлох сэдэвУрлаг

Найруулагч Т.Алтантуяагийн ОМОГШИЛ

“А-Артист пикчерс” продакшн Монгол Улсын төрийн соёрхолт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн бүтээсэн “Хөх тавилан” уран сайхны кино 4-р сарын 29-нөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ.

Тус киноны ерөнхий найруулагч Т.Алтантуяа 2006 онд СУИС-ийг найруулагч, жүжигчин мэргэжлээр төгсөөд С1 телевизэд найруулагчаар ажиллаж эхэлжээ.

“Өнөөдрийн эхлэл”, “Эмэгтэйчүүдийн цаг”, “Өдөн дэр”, “Төмөрчний Гудамж” гэх мэт шилдэг нэвтрүүлгийг олон чадварлаг уран бүтээлчийн хамтаар хийж үзэгчдийн таашаал хүртсэн контентуудыг туурвин хүргэж байв.

Эндээс л түүний гэр бүл, хайр, сексийн харилцааны талаар судлах, мэргэших, үзэгчдэд контент хүргэх ажил эхэлсэн юм.

Т.Алтантуяа MN25 телевизийн “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийн зочноор оролцохдоо хийсэн уран бүтээлээрээ бахархан омогшиж:

-“Хөх тавилан” кинонд тоглосны дараа Д.Гүрсэд гуай Холливудад Жонни Депптэй хамт кинонд тоглосон, тэр үед Гавьяат жүжигчин цолтой байж байгаад Ардын жүжигчин цол хүртсэн.

А.Баярцэцэг Эзэн хааны академид гурван жил шалгалт өгөөд тэнцэхгүй байсан. Энэ кинонд тоглоод миний болон Стивен Сигалийн тодорхойлолтоор тус академид тэнцсэн. С.Болд-Эрдэнэ МУГЖ болсон хэмээн ярьжээ.

May be an image of 5 people, people standing, camera and outdoors

Т.Алтантуяагийн нөхөр В.Агар тус киноны сэдэвлэсэн Д.Норовын “Хөх тавилан” туужийг кино болгон хөрвүүлсэн юм.

May be an image of 1 person, sitting and text

Дашрамд сонирхуулахад тус уран бүтээл триллер, мистирьюс, аймшиг, драма гээд киноны олон төрлийг маш сонирхолтойгоор хольж хийснээрээ монгол киноны түүхэнд урьд өмнө байгаагүй үзэгдэл болжээ.

Канны болон Лондонгийн наадам, Hollywood in Mongolia наадмын үеэр дэлхийн кино шүүмжлэгчид жанруудыг ийнхүү хольж хийсэн нь танай монгол киноны дэлхийд гайхуулах код болжээ хэмээн ам сайтай байжээ.

May be an image of 1 person and text

2019 онд Италийн Флоренц хотод зохиогдсон 41 дэх удаагийн Олон улсын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас залуу жүжигчин, мисс А.Баярцэцэг “Шилдэг жүжигчин” шагнал хүртсэн юм.

“ХӨХ ТАВИЛАН” тууж хэрхэн КИНО болов

Киноны үндэс бол зохиол. Төрийн соёрхолт Д.Норовын зохиол бүтээлүүдээс шилдэг нь хэмээн зүй ёсоор нэрлэгддэг ХӨХ ТАВИЛАН туужийг зохиолчоос албан ёсны эрхийг авч хийсэн УРАН САЙХНЫ КИНО юм.

Найруулагч Т.Алтантуяа ХӨХ ТАВИЛАН туужийг уншаад 2014 онд МҮОНТВ–д ажиллаж байсан Д.Норов агсантай уулзаж кино болгох хүсэлтэй яваагаа ярьжээ.

Зохиолчид ЭМЭГТЭЙ НАЙРУУЛАГЧ туужийг нь кино болгоё гэсэн анхны тохиолдол байсан учир дуугүй сууж бодолхийлэв.

May be an image of one or more people

Учир нь Д.Норовт ХӨХ ТАВИЛАН-аар кино хийе, олон ангит кино болгое гэсэн санал нэг бус удаа ирсээр байжээ.

Зохиолч албан ёсоор ХӨХ ТАВИЛАН–ийн эрхийг худалдан авбал болно гэж зөвшөөрөв. Гэвч Т.Алтантуяад тэр үед зохиолын эрхийг авах бэлэн мөнгө байсангүй…

2014 онд Т.АЛТАНТУЯА дэлхийн гурван том кино наадмын нэг Францын КАНН кино наадмыг албан ёсоор сурвалжлах эрх авч оролцов.

Дэлхийн шилдэг кинонуудыг шимтэн үзэж суухдаа найруулагч ХӨХ ТАВИЛАН–г заавал кино болгоно гэсэн зорилготойгоор Монголдоо буцаж ирэв.

ХӨХ ТАВИЛАН бол ЖИНХЭНЭ МОНГОЛЫГ төлөөлж чадах кино болно гэдэгт тэр итгэлтэй байжээ.

May be an image of 5 people, people standing, camera and outdoors

2017 онд М-ОЙЛ компанийн захирал Б.Пунсалмаа МОНГОЛ МӨРӨӨДӨЛ нэвтрүүлэг хийхээр болж найруулагч хайсаар хэдэн сар болжээ.

Ингээд Т.Алтантуяа энэ нэвтрүүлэгт ажиллаж тэд анх танилцсан юм. “Монгол мөрөөдөл” нэвтрүүлгийг Б.Пунсалмаа өөрөө хөтлөхөөр болж Т.Алтантуяа түүнд ярих ур чадварын сургалт өгчээ.

May be an image of 1 person, sitting and text

Б.Пунсалмаа урлаг утга зохиолд дуртай сайн зохиолуудын шимтэн уншигч тул Т.Алтантуяагийн санал болгосон ХӨХ ТАВИЛАН туужийг уншаад КИНО БОЛГОЁ БИ ХӨРӨНГӨ ГАРГАЯ гэв.

Тэд Д.Норов зохиолчтой уулзан туужийн эрхийг албан ёсоор худалдан авч 2017 оноос кино зохиол болгохоор хамтран ажиллаж эхлэв.

May be an image of 1 person and text

Тухайн үед Д.Норов агсан МҮОНТВ–д ажил ихтэй байсан тул В.Агар /Алдарт жүжигчин Цагааны ЦЭГМЭД-ийн зээ хүү/ ХӨХ ТАВИЛАН–г кино зохиол болгожээ.

Т.Алтантуяа ХӨХ ТАВИЛАН кино группийг бүрдүүлж зураг авалт хийх ГОВЬ–АЛТАЙ аймаг ЭЭЖ ХАЙРХАН тийш толгой баг илгээв.

May be an image of 5 people, people standing, camera and outdoors

ЭЭЖ ХАЙРХАН–аа аргадан цацал өргөж зураг авалтын хугацаа зураг авалт хийх газрууд мөн киноны гол дүрд тоглох бяцхан хүү /Б.ТЭМҮҮЖИН /… гээд бүх зүйлийг КИНО ЗОХИОЛЧ НАЙРУУЛАГЧ В.АГАР удирдан зохион байгуулжээ.

May be an image of 1 person, sitting and text

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Хуулбарлах хориотой !!