Ажил албаа алдаатай гүйцэтгэвэл эхнэр лүүгээ хайр бахархлын харц шидэх “хориотой”

Өчигдөр буюу 7-р сарын 6-ны өдөр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг угтан Ерөнхийлөгч нэр бүхий хүмүүсийг төрийн одон медаль хүртээлээ.
Шагнал гардагсдын дунд нэвтрүүлэгч Ихо буюу Ч.Ичинхорлоо багтсан бөгөөд тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан юм.
Шагнал хүртэх мөчид нөхөр нь эхнэрээ хайр бахархлын харцаар ширтсэн биш олны хэл аманд өртөв.
С.Амарсайханыг Шадар сайд учраас гэргийг нь шагнасан гэдэг утгаар ойлгож бухимдагсад байгаа ч Монголын телевизийн салбарт олон жил ажилласан хөдөлмөр зүтгэлээрээ МУСГЗ цол хүртсэн гэдгийг үзэгчид эрхбиш гадарлах байлгүй дээ.
Ч.Ичинхорлоо нь МҮОНРТ-д 27 жил ажиллахдаа мянга гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажиллажээ.
Мөн төрийн ойн баяр, уулзалт, хурал цуглаан, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг хөтлөн явуулсан аж.
Харин С.Амарсайханы төсвийн мөнгөнөөс хумсалдаг хулгай луйвар нь удаа дараа илчлэгдэж байгаа учраас түүнийг үзэн ядах зуршилтай болчихсон хүмүүс дэндүү олон болж.
Эхнэр лүүгээ хайрын харц илгээж байгааг нь ч тэвчих аргагүй болтлоо үзэн ядна гэхээр бас л арай юу, үгүй юу?
Ажил төрөл, хувийн амьдрал хоёр бол тус тусдаа асуудал. Ямар ч байсан хүн л юм болсон хойно эхнэр лүүгээ хэрхэн харах эрхийг өөрт нь үлдээсэн нь дээргүй юу?
ОНЦЛОХ МЭДЭЭ:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Сингапур Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна.
Тэрбээр энэ сарын 6-9-нд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм.
Ерөнхий сайдыг ”Чанги” олон улсын нисэх буудалд Сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Хүний нөөцийн яамны сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн яамны Хоёрдугаар сайд Тан Сэ Лен, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Тео Бүүн Хи нар угтан авлаа.
Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапурын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхана.
Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх,
хамтын ажиллагааны хэтийн төлвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,
олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.