Темпотой хамт байгаа зураг бичлэгээ цацсан П.Шүүдэрцэцэг тайлбар хийжээ

Урлаг соёлынхон хоорондоо дурлалцаж салж, нийлэх нь байдаг л зүйл. Гэхдээ тэд дундаас хамгийн олны анхааралд байдаг нь яах аргагүй жүжигчин П.Шүүдэрцэцэг, реппер Темпо буюу Б.Болдбаатар нар билээ.
Тэд хайр дурлалын романс үүсгэж эхэлсэн цагаасаа эхлэн анхааралд өртөж эхэлсэн бөгөөд рэппер залуу дурлалт бүсгүйдээ зориулж “Шүүдэрхэн” хэмээх дуу хүртэл гаргасан.
Харамсалтай нь хосуудын харилцаа удаан настай байсангүй хоёр тийш болсон. Салаад удалгүй Темпо “Ex Calling” дуугаа цацаж энэхүү дууг П.Шүүдэрцэцэгт зориулсан хэмээн хүмүүс шивэр авир хийж эхэлсэн.
“25-р суваг” телевизийн бүтээл “Making The Band” нэвтрүүлгээс төрөн гарсан “MIXX” хамтлагийн гишүүд өдгөө тус тусын уран бүтээлийг хийх болсон.
Тус хамтлагийнхнаас хамгийн их шар хэвлэлд өртдөг нь Темпо бөгөөд реклам, зар сурталчилгаанд байнга тоглож олон бүсгүйчүүдийн хайрыг булааж яваа залуу.
Харин загвар өмсөгчөөс урлагийн гараагаа эхэлж байсан П.Шүүдэрцэцэг Америкт миссийн тэмцээнд амжилттай оролцсон билээ.
Кино урлагт амжилттай яваа тэрээр хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ үлдээж чамгүй сайн жүжигчин гэдгээ батлан харуулсан.
Хайр дурлалын тал дээр амжилттай биш ч хувийн нэр хүнд, ажил мэргэжилдээ хэдийн олонд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай мундаг бүсгүй билээ.
Тэрээр АНУ-д суралцаж байгаа бөгөөд эх орондоо амралтаараа ирээд байгаа. Ирсэн даруйдаа телевизийн шоу нэвтрүүлэг болон гоо сайхны бүтээгдэхүүний зураг авалтад ороод тун ч завгүй яваа.
Тэгвэл салсан хосууд цахим хуудаснаа хамт байгаа зураг, бичлэгээ хийсэн нь олон фенүүддээ горьдлого үүсгэсэн юм.
Учир нь тэднийг нийлүүлэх хүсэлтэй маш олон дагагчид байдаг бөгөөд “эргэн нийлсэн юм уу” гэх асуултаар дарсан бололтой.
П.Шүүдэрцэцэг энэхүү асуултанд тайлбар өгөхдөө “Хүмүүс бид хоёрыг эргээд нийлсэн юмуу гэж их асуужээ. Бид эргэж нийлээгүй, уран бүтээлийн зураг авалтад оролцсон юм” хэмээв.
Хэдий хосууд салсан ч хэд хэдэн удаа хамтдаа зураг авалтад оролцоод байгаа билээ.
ОНЦЛОХ МЭДЭЭ:
УЕПГ: ЭМЭЭЛТЭД БАЙРЛАХ МАХНЫ ҮЙЛДВЭРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭСЭН
Энэ оны эхний хагас жилийн байдлаар УЕПГ-аас шалгасан гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 28.5 хувиар, зөрчлийн хэрэг 50 хувиар тус тус өсчээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг зөрчил хамгийн ихээр өссөн талаар УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Алдархишиг мэдээллээ.
Тэрбээр “Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу эмээлтэд байрлах MDCP компанийн махны үйлдвэрт эрүүгийн хэрэг нээж холбогдох байгууллагад шилжүүлсэн. Одоогоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна.
Уг асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын газар уулзалт хийж хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмыг зөрчих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах талаар үүрэг өгсөн” болохоо дуулгав.
ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН 89.7 ХУВИЙГ ЦАХИМ ХЭРЭГСЛЭЭР ҮЙЛДЭЖ БАЙНА
2022 оны эхний хагас жилийн байдлаар 55018 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 4.5 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 74.8 хувиар өссөн болохыг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир онцлоод
“Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж гэмт хэргийн гаралт өссөн. Нийт гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн 98.6 хувийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч шалгасан байна.
Эдгээрийн 1.3 хувийг Авлигатай тэмцэх газар шалгасан. Харин 0.1 хувийг тагнуулын байгууллага шалгасан байна.
Мөн цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг,зөрчил өссөн. Монгол Улсын иргэдийн дийлэнх нь facebook, Instagram зэрэг цахим хэрэгсэл ихээр ашигладаг.
Үүнээс үзэхэд залилагчид хүний сонирхол татах мэдээг цахим сүлжээнд байршуулж тухайн холбоосоор нэвтрэх нэр, нууц үгийг мэдэж хамаатан садан руу нь “яаралтай мөнгөний хэрэг гарлаа” гэх мэт хуурамч зурвас явуулдаг.
Мөн хүмүүс нууц үгээ олоход амархан буюу төрсөн он сар, машиныхаа дугаар зэргээр хийдэг нь залиланд өртөхөд амархан болгож байна. 50 мянга гаруй гүйлгээ цахим хаяг ашиглан хийгддэг гэсэн судалгаа гарсан.
Хямд үнэтэй бараа борлуулна гэж иргэдийг хууран залилж байна. Мөн мөнгөний машинд хамт зогсож байгаа хүмүүсээс дансыг нь авч залилах зэрэг тохиолдлууд гарч байна.
Цагдаагийн алба болон дотоод хэргийн их сургууль хамтран кибер хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сургалт авч хэрэгжүүлж байна” гэв.
Хөгжлийн банкны асуудалд нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа болохыг мөн хэлсэн юм.