Бөхчүүд нэгнийхээ хоол хүнсэнд допинг болон эм хийж хорлодог

Ардын хувьсгалын түүхт 100 болон 101 жилийн ойн баяр наадам болоход тун бага хугацаа үлджээ. Өнгөрсөн жил цуцлагдсан наадмыг энэ жил нүсэр төсөвтэй, өргөн хүрээнд хийхээр бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон аж. Бөхчүүд, харваачид, уяачид ч хоног өдөр тоолон, 7-р сарын 11-нийг хүсэн хүлээж байгаа нь лавтай.
Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол чимгээ хураалгах, хэрэглэсэн хэрэглээгүй асуудлаар маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдол их гарсаар байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм, журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүй аж.
Иймээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна.
Иймээс үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тойрсон маргаан, талцал УИХ-ын чуулганаар өрнөж байна. Нутаг нутгийнхаа бөх, уяачдын талд хууль батлуулах гэсэн хүсэлтэй гишүүдэд Н.Учрал хатуу үгс хэлээд амжсан.
Тэрбээр “Баяр наадмыг зохион байгуулах хороо холбоодод нь эрх мэдлийг нь өгөөч. Улстөрчдөд мэдэхгүй ч юм алга. Орохгүй ч юм алга. Хийх, байхаа олж ядсан юм шиг л аварга, арслангийн цол ярьдгаа одоо больмоор байна.
Намайг боловсролын хууль ярихаар “Чи ашиг сонирхлыг зөрчилтэй” гэдэг. Наадмын хууль дээр орж буй нөхдүүд бүгдээрээ ашиг сонирхлын зөрчилтэй юм байна лээ ш дээ. Та нар ер нь аймгийн алдарт, улсын алдартын малгайгаа өмсөөд ороод ир.
Тэгээд зөрчилтэй нь гарч явбал яасан юм? Аймаг, сумынхаа юмыг ярина, бүсийн наадмыг манайд танайд хийнэ, манай аймгаас арслан, аварга төрөх ёстой гээд ярих юм. Энийг их хурал хэлэлцэхээ болих хэрэгтэй. Мэргэжлийн холбоо нь ажлаа хий. Арай л дэндлээ.
Та бүхэнд мэдэхгүй ч юм алга, бараг мэдэх ч юм алга. Улстөрчдөд юм бүхэнд гар хүрдгээ боль. Үндэсний соёл, өв уламжлалаа авч үлд. Нэг их мэддэг царайлахаа боль. Би бол нарийн юм мэдэхгүй. Мэддэг холбооныхон нь хий. Мэргэжлийн холбооны хуулиа гарга. Наадмын хууль хэлэлцэж байгаа бол малгайгаа өмсч орж ирээд ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ танхимаас гар” гэв.
Түүний хэлсэн үг ч оргүй хоосон биш болохыг үзэгч түмэн батлан дэмжсэн байдаг. Үндэсний баяр наадамд бөхчүүдийн асуудал яах аргагүй нэгт яригддаг. Бөхийн хорхойтой монголчууд тэдний тухай мэдээллийг үргэлж сонирхон чих тавьдаг.
Гэтэл бөхчүүд нь хэргэм цол, алдар нэр, шагналын төлөө нэгнээ хорлох явдал гардаг хэмээн жигтэй яриа гарах болсон юм. Монгол бөхөд эр хүний хамаг сайхан чанар багтдаг хэмээн эрт дээр үеэс хүндэлж дээдэлдэг байсан. Гэвч энэ цаг үе өнгөрсөн цагт үлдсэн бололтой.
Наадмын өмнө болдог галуудын сорилго барилдаан өнгөрөгч долоо хоногоос эхэлсэн. Энэ үеэр бөхчүүд өөрсдийн хувийн тогоочтой бэлтгэлд гардаг болжээ.
Учир юу вэ гэвэл бөхчүүд нэгнээ хорлож хоолонд нь эм хийх зэрэг хорон үйл ажиллагаа явдаг гэх. Хачирхалтай нь энэ үнэн бөгөөд монгол эрийн ид хавыг гайхуулах бөхчүүд маань ийм л жудаггүй авирлах болж…
Улсын даян аварга Н.Батсуурь Ардын хувьсгалын 99 жилийн ойн их баяр наадамд үзүүрлэснийхээ дараа допингийн шинжилгээнд бүдэрч байв.
Энэ талаар тайлбарлахдаа тэрбээр “Миний биеэс примецидан гэх зүрхний эм илэрсэн. Энэ нь эмийн сангуудад ширхэг нь 400 төгрөгөөр л зарагддаг.
Надад ийм үйлчилгээтэй эм хэрэглэх ямар ч шалтгаан байхгүй. Миний зүрх цоо эрүүл. Надаас илрэхэд нь үнэхээр гайхсан. Идсэн хоол ч юм уу, уусан усанд маань нэг ширхгийг л хольсон болов уу гэх хардлага надад байна.
Идэж хэрэглэж буй хоол хүнсэндээ болгоомжгүй хандсан нь цэвэр миний буруу байлаа. Үндэсний бөхөөр хичээллэж буй найзууд, дүү нартаа захихад хоол хүнсэндээ анхаарал болгоомжтой хандахгүй бол их цөвүүн цаг ирсэн байна” хэмээж байсан.
Баяр наадам зохион байгуулах комиссоос Н.Батсуурийн улсын наадамд үзүүрлэсэн амжилтыг хүчингүй болгож, барилдах эрхийг нь 11 сараар хасах шийдвэр гаргаж байсан юм. Түүний биеэс илэрсэн примецидан гэх бодис нь хүч тамир нэмэх үйлчилгээгүйг эмч нарын зүгээс онцолдог.
Спортын анагаах ухааны доктор О.Бат-Очирын онцолж байгаагаар ганцаарчилсан төрлийн спортоор тив дэлхийн хэмжээнд өрсөлддөг тамирчид зөвхөн хоол зүйчийнхээ бэлтгэсэн хүнсийг л хэрэглэдэг аж.
Учир нь хоол хүнсэнд нь хэн нэгэн допингийн төрлийн бодис холих эрсдэл ихтэй байдаг гэнэ. Зарим бөхчүүдийн хэлж буйгаар наадмын гал дээгүүр бие биенийхээ хоолонд янз бүрийн эм тан холих асуудал гарч байгааг хэлж байгаа юм. Тийм ч учраас хувьдаа тогоочтой байхыг илүүд үзэх болжээ.
ОНЦЛОХ МЭДЭЭ:
Хангай хотхоноос хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замыг өнөөдөр оройноос эхлэн хаана
Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад байна.
Иймд Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд тус гудамжны авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажил хийхээр төлөвлөсөн юм.
Үүнтэй холбоотойгоор шинэчлэлийн ажил зургаадугаар сарын 7-нд эхэлж, тус замыг хоёр удаа хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийхээр болсон.
Энэ хүрээнд 6-р сарын 11-13-ны хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж хучилтын ажил хийж, гүйцэтгэсэн.
Тэгвэл өнөөдөр орой буюу 6-р сарын 28-ны 22:00 цагаас 30-ны 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна.
Тус өдрүүдэд Хангай хотхоны уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн хойд уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм.