Сүнээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зориулсан төрсөн өдрийн мэндчилгээ

Өнөөдөр Монгол улсын зургаа дахь ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдөр тохиож буй. Тэрээр Улаанбаатар хотод 1968 оны 6-р сарын 14-нд төржээ.
Мөн өнөөдөр бурхан багшийн дүйчин өдөр тохиож бүх нийтээр амарч буй. Цахим орчинд эл хоёр өдрийн давхцалд зарим нэг нь эгдүүцэж өөр нэг нь хошигнож байгаа харагдана.
Мөн олны танил “инфлүсер”-үүд ч эрхэм ерөнхийлөгчөө магтан дуулж төрсөн өдрийн мэндчилгээг урсгасан бол зарим нэг энгийн иргэд ч ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэнд дэвшүүлсээр байна. Харин эрхэм ерөнхийлөгчийн удирдлагад таагүй дүн тавьж буй хэсэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлж шүүмжлэлийн хэдэн үгс шулуудав.
Төрийн ордны тамхины цэгээс мэдээлэл авч цахим хуудаснаа мэдээлдэг Сүнээ буюу Б.Сүндэръяа ч эрхэм ерөнхийлөгчид халуун мэнд дэвшүүлжээ.
Улс төрийн томчуудтай нэр холбогдож нэлээдгүй шуугиан тарьж хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан тэрээр цахим хуудаснаа
“Миний мэдэх шогийн мэдрэмжтэй хүн юуг ч маазруулаад л явчихдаг бас хэлсэн үгэндээ хамгийн сайн хүрдэг хүн. Дандаа муухай нүдээр биш нэг удаа эерэг хандлагаар хараад үзээрэй их зөв хүн шүү өөрөө” хэмээн бодлоо илэрхийлж төрсөн өдрийн мэнд дэвшүүлсэн байна.
ОНЦЛОХ МЭДЭЭ:
Монгол эмэгтэй “Романтиклах” залилангийн хохирогч болж, 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллараа залилуулжээ
Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг төрлөө нэмж, “Романтиклах” гэх шинэ төрлийн гэмт хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдэх болсон.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэрэг болох гадаад улсад өндөр цалинтай ажил хийдэг гэж өөрийгөө итгүүлсэн залилагч нар монгол эмэгтэйчүүдтэй Фэйсбүүкээр холбоо тогтоож, хайр дурлалын сэдвээр хэдэн сарын турш чат бичиж, залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Д.О хэмээх монгол эмэгтэй өөрийгөө АНУ-ын иргэн гэж итгүүлсэн Фэйсбүүк хэрэглэгч рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг гарсан байна.
Эмэгтэй өөрийгөө залилуулж байгааг хоёр сарын турш мэдээгүй аж. Цагдаагийн байгууллага шалгахад ийм нэртэй иргэн АНУ-д байхгүй нь тогтоогджээ.
Ийм төрлийн гэмт хэргийн 60 хувь нь л илэрдэг бөгөөд нэгэнт гадаад дахь данс руу гарсан мөнгийг эргэж олох магадлал тун бага байдаг аж.
“Романс залилан”-г технологи, цахим ертөнцийн хэрэглээний талаарх ойлголт багатай улс орнуудад ихэвчлэн үйлддэг байна.
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр нарийн мэргэжлээр суралцдаг монгол оюутнуудыг шат дараатай хүлээн авахаа мэдэгдлээ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газрын Визийн бодлогын хэлтсийн дарга Сун Шиёутай 2022 оны 6-р сарын 10-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед баримталж буй БНХАУ-ын хязгаарлалт, тус улс руу зорчих гадаадын иргэдэд тавьж буй визийн болон бусад шаардлагын талаар санал солилцжээ.
БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд болон тус улсын их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зохих ангиллын виз олгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгосон байна.
БНХАУ-ын талаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлээд, Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаадын оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж байгаагаа мэдэгдэв.