Нээлттэй Ажлын байрны өдөрлөг зарлалаа

Өнөөдөр /2017.01.30/ Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд нээлттэй ажлын байрыг зарлалаа. Гадаад дотоодод их дээд сургууль магистр, доктор хамгаалсан боловсон хүчинг хотын хөгжил цэцэглэлтэнд  татан оролцуулах шаардлагатай юм. Ийм учраас Улаанбаатар хотод нэн шаардалагтай ажлын байрны жагсаалтыг дараах үндсэн 4 чиглэлээр гаргасан байна.

Нээлттэй ажлын байрнууд

  1. Хотын хөгжлийн инженерчлэлийн чиглэлээр
  • Автозамын барилгын инженер
  • Зам гүүрийн инженер
  • Хот төлөвлөлтийн эдийн засагч
  • Эко орон сууцны инженер
  • Үерийн далан сувгийн инженер
  • Хөдөлгөөнт зохион байгуулалтын авто инженер
  • Мэдээллийн технологийн инженер
  1. Олон нийтийн бодлогийн чиглэлээр
  • Хотын менежментын менежер
  • Үл хөдлөх эд хөрөнгийн менежер
  • Инновацийн урирдлага гэрээ эрхийн мэргэжилтэн
  • Төслийн удирдлагын менежер
  • Хотын Социологич
  • Эвент менежер
  1. Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулах чиглэлээр
  • Сэргээгдэх эрчим хүчний инженер
  • Нар болон салхины эрчим хүчний инженер
  • Хог хаягдлыг дахин боловсруулах инженер
  • Ногоон байгууламжын инженер
  • Цэвэрлэх байгууламжын технологич
  • Байгаль орчны эрсдлээр мэргэшсэн мэргэжилтэн
  1. Хотын санхүү эдийн засгийн бодлогын чиглэлээр
  • Хотын санхүүч
  • Хотын эдийн засагч
  • ОУ-ын мэргэшсэн аудитор Монгол болон гадаадад их сургууль төгссөн залуучуудыг нээлттэй урьж байна. ulaanbaatar.mn сайт руу нэвтэрч бүртгүүлж болно.

Мөн эдгээр ажлын байранд орохын тулд төрийн албаны шалгалт өгөх шаардлагатай юм.

Энэхүү өдөрлөг 02 сарын 02 нд  Дүнжингарав худалдааны төвд болно.

 

Н.Мичидмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.





Сэтгэгдэл (0)