Онцлох сэдэвУрлагФотоХалуун сэдэв

Б.Наранзун шүүгчийн “ДАЛИЙ” сонголтын цаад учир нь ийм ажээ…

Өчигдөр The Voice of Mongolia шоуны Knock out шат эхэлж, coach Д.Уламбаяр болон Б.Наранзун нарын багийн оролцогчид үзүүлбэрээ толилуулсан юм.

Энэ шатанд таван оролцогчоос хоёрыг нь авч үлдэх ёстой. Укагийн багийн сонгогдож үлдсэн хоёр оролцогчтой бол яриад байх зүйл үнэндээ алга.

Шинэхэн шүүгч Б.Наранзуны эхний сонголт Ч.Энхнамир байсан бөгөөд тэрээр Rihanna-ийн дууг coach болон үзэгчдийн сэтгэлд хүртэл дуулсан учраас авьяаслаг үзэсгэлэнтэй бүсгүйг бүгдээрээ дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн.

Харин түүний хоёр дахь сонголт Түжү буюу Б.Төрмөнхийг сонгоход ихэнх үзэгчид сэтгэл гонсгор үлдэв. Coach Болд ч мөн Б.Наранзуны сонголттой санал нийлэхгүй байгаагаа шуудхан илэрхийлсэн.

Б.Чинзаяа, Г.Алдархишигт нар илтэд давамгайлж байсан ч сонгогдож үлдээгүйд гол учир нь оршино. Б.Чинзаяагийн уянгалаг агаад хүчирхэг дуу хоолой шат бүрт үргэлж сэтгэл гижигдэж, уярааж байсан.

Г.Алдархишигтийн үзүүлбэр ч бас хэзээ язааны старын тоглолт шиг байсан. Харин түүний бүжгийг coach Б.Наранзун ч мэдээгүй байсандаа шаралхаж, бэлтгэл дээр ийм үзүүлбэр байгаагүй, том толгойлсон гэх утгатай үгс хэлж, илтэд гадуурхав.

Б.Наранзун ийм “далий” сонголт хийсний буюу хийлгэсний цаад учир нь шоуны дэглэлтээр бол энэ удаагийн шоуны ялагч coach Б.Отгонбаярын багаас төрөх учиртай.

Тэдний багийн Г.Даваадалайг ялагчаар точиклосон байх магадлалтай. Ийм ч учраас хүчтэй өрсөлдөгч нарыг эртхэн “арчиж” буй нь энэ байх.

Тухайлбал, Ука team-ийн Д.Солонгыг battle шатанд хассан. Улмаар Knock out шатанд хамгийн хүчтэй дуу хоолойны эзэд Б.Чинзаяа, Г.Алдархишигт нарыг хассан нь үзэгчдийн дургүйцлийг ихээхэн төрүүллээ.

 

 

ОНЦЛОХ МЭДЭЭ:
УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН, Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАРЫН ЭЗЭМШИЛ КОМПАНИ, АХ, ДҮҮ НАРЫНХ НЬ ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ

Г.АМАРТҮВШИН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААР ХАС БАНКНЫ БАРЬЦААНД БАЙСАН “ВЕРТЕКС МАЙНИНГ ПАРТНЕР” КОМПАНИД ХӨГЖЛИЙН БАНКНААС ХОЁР УДАА ЗЭЭЛ АВЧ ӨГЧЭЭ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэй УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-ийн оффист болон тэдний ах дүү нарынх нь гэрт нэгжлэг хийжээ.

Тэдний ажлын байранд нэгжлэг хийх үеэр АТГ-ынхан хэд хэдэн ноцтой баримт илрүүлсэн байна. Тухайлбал, Г.Амартүвшин Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа  Х.Ганхуяг, Г.Дамдинням нартай хамтран эзэмшдэг “Вертекс майнинг партнер” ХХК-нд 33 тэрбум төгрөгийн зээл авч өгчээ.

Харин энэ удаагийн шалгалтаар тэд Хас банкны барьцаанд байдаг “Вертекс майнинг партнер” ХХК-аараа хуурамч бичиг баримт бүрдүүлж, Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авсан болох ноцтой баримт илэрсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Г.АМАРТҮВШИН ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ ХҮСЭЛТ ГАРГАЖ, ШУДАРГА ДҮРД ТОГЛОВ

Дээрх ноцтой баримт илэрсний дараа УИХ-ын гишүүн Г.Амартүвшин сандарсандаа яаралтай гал унтраах зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ байгаагаа цахим хуудсаараа мэдэгдсэн.

Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэний хувиар шалгуулахыг уриалж, үр дүнд хүрэхгүй гэдгийг нь мэдсээр байж шударга дүрд тоглосон гэхэд болно. Учир нь, хуулиараа УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах боломжгүй аж.

Өөрөөр хэлбэл, хэн нэгний түдгэлзэх саналын дагуу асуудлыг шууд шийдэх боломжгүй, түдгэлзүүлэх гэдэг Улсын Ерөнхий прокурорын мэдэлд байдаг гэсэн үг. Тэгэхээр түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор хоёр тохиолдолд оруулдаг хуулийн зохицуулалттай юм.

ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА: УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол прокуророос түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн барьдаг

Тиймээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулга “УИХ-ын бүрэн эрхийн гишүүнээс түдгэлзэх санал гаргасан Г.Амартүвшинг хуулийн мэдлэггүй юм уу, ямар ч үр дүнгүй гэдгийг нь мэдсээр байж албаар иргэдийг төөрөгдүүлж байна” хэмээн үзэж байгаа тухайгаа тайлбарласан юм.

Тэрбээр “УИХ-ын гишүүн буюу халдашгүй бүрэн эрхтэй хуулийн этгээд гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан бол түүнийг гурван цагийн дотор баривчилж, Ерөнхий прокурор УИХ-ын даргад мэдэгдэх ёстой хуулийн зохицуулалт бий.

Хоёрдугаарт, хуулийн байгууллага шалгаж байхад тухайн этгээдийг гэмт хэрэгт холбогдсон байхыг тогтоосон бол  яллагдагчаар татаж, түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн барьдаг. Хэрвээ УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргавал, Ёс зүйн байнгын хороо тус асуудлын талаар хуралдаж, хуулийн байгууллагын шийдэх асуудал байна гэж үздэг.

Харин гэмт хэргийн шинжтэй үйл явдал мөн эсэхийг прокурорын байгууллагаас шалгаж, “Хуулийн мухардалд орсон” байна гээд буцаачихдаг. Тэгэхээр Г.Амартүвшин гишүүн хуулийн хүрээнд асуудлыг харж түдгэлзэх хүсэлт өгөх боломжгүй гэдгээ мэдэж байгаа.

Түүнд хоёр зорилго бий. Нэгдүгээрт, хуулийн мухардалд орохыг нь мэдсээр байж олон нийтийн төөрөгдүүлж, шударга гишүүний дүрд тоглож байна. Хоёрдугаарт, хуулиа мэдэхгүй байна гэж үзэж болмоор.

Энэ хоёрын алин ч байлаа гэсэн түдгэлзэх хүсэлтийг УИХ хэлэлцэх боломжгүй. Үүнийг мэдэхгүй иргэд Г.Амартүвшинг шударга хэмээн үзэж, дэмжээд байгаа юм. Түүний гаргасан санал ямар ч үр дүнгүй гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүнийг хүндэтгэн үзэх эрүүл мэнд, боловсрол болон бусад нэн шаардлагатай шалтгаантай бол хуулийн дагуу УИХ-ын дарга чөлөөлдөг” гэсэн юм.

Г.АМАРТҮВШИНИЙ ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААР ХӨГЖЛИЙН БАНКНААС ХОЁР УДАА ЗЭЭЛ АВСАН КОМПАНИТАЙ ТАНИЛЦ

“Вертекс майнинг партнер” ХХК-д 2020 оны 1-р сарын 3-нд 33 ТЭРБУМ төгрөг зээлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж буй. “Вертекс Майнинг Партнер” ХХК нь 2017 онд Уул уурхайн үндэсний тэргүүлэгч олборлогч болох зорилгоор байгуулагдсан, 1000 гаруй ажилтантай гадаад худалдаа, автомашины худалдаа, түрээс, засвар, сэлбэг, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж.

Хамгийн гол нь энэхүү 33 тэрбум төгрөгийн зээлийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байхдаа зүгээр ч нэг гаргаад өгчихөөгүй бололтой. Учир нь, “Вертекс майнинг партнер” ХХК-ийг түүний найз УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нар үүсгэн байгуулж, өдгөө Х.Ганхуягийн эгч Х.Хашчимэг хариуцан, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг юм байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Г.Дамдинням Х.Ганхуягийн “Хера Инвестмент” компаниас хүртэл хувь эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд эрх ашгийн зөрчилтэй эрхэм гишүүдийн компанид дотнын найз нь зээл цохохдоо “ногоон гэрэл”-ээр шийдсэн, шийдэх шийдэхдээ УИХ-ын сонгуулийн “зохицуулж” өгсөн хэмээн олон нийт хардаж буй.

Г.АМАРТҮВШИН ГЭЖ ХЭН БЭ

Багахан хугацаанд олон хүний анхаарлыг татаж бизнес, эдийн засгийн салбар дахь шинэ дүр төрхөөр тодорч гарч ирсэн хүн бол яах аргагүй Ганибалын Амартүвшин байв. Брюсселийн Европын Их сургуулийн бакалавр, Харвардад бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан.

Гадаад сурч байхдаа Казахстаны хамгийн том банкуудын нэг “Жэй Эс Си Казкоммерс” банкинд Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч, Эрсдлийн газрын захирал хийж байсан юм. Харин Казахстанд очихоосоо өмнө Нидерланд, Америк, Англи гээд бизнес санхүүгийн төв нутгуудад мөн мэргэжлээрээ удирдах албыг хашиж олон улс дамнасан олон том төслийн хөрөнгө оруулалтыг нь хариуцан ажиллажээ.

Харин Монголд ирээд Хас банкны Ерөнхий захирлаар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар болон хувиараа бизнес эрхэлж  байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ. Түүнийг сонгуульд нэр дэвших үеэр 2007 оны 1-р сард Голланд буюу Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болсон байж болзошгүй гэх баримт олон нийтэд ил болж, намжсан.

Тэгвэл Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болох хүсэлтээ гаргаж байсан гэх түүний эхнэр Б.Дэлгэрмаа нь Нидерландаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогджээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button