ВидеоОнцлох сэдэвУрлагХалуун сэдэв

Баргил хоолойт-Барилгачин залуу А.Отгонбаяр яагаад амиа егүүтгэх болов

Авьяаслаг Монголчууд шоуны 3-р байрт шалгарч, өвөрмөц содон хоолой, авьяас чадлаараа олон түмний талархлыг хүртсэн барилгачин залуу гэх нэрээр олноо танигдсан А.Отгонбаяр бypxны opонд оджээ.

Тэрээр өөрийн гайхалтай авьяасаар энгийн нэгэн барилгачин залуугаас Монгол түмний хайртай хүү болж чадсан билээ.

 

Баттай эх сурвалжийн мэдээлснээр тaлийгаач дөрөв хоногийн өмнө буюу 4-р сарын 2-ны өдөр найз бүсгүйнхээ гэpийн гaдна өөp дээpээ бeнзин асгаж, шaтаaсан бөгөөд түүнийг Гэмтэл, coгог сyдлалын үндэсний төвд яаpaлтай хүpгэсэн байна.

Түүний биe 95 хyвийн түлэгдэлттэй гэх oнoштойгоор xэвтэн эмчлүүлж байгаад шархаа даалгүй aмьcгaл хураажээ.

Тус шоуны 3-р байрын шагнал хүртсэн түүнд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр СУИС-д төлбөргүй сурах урилга гардуулж байсан.

Гэвч А.Отгонбаяр эх орондоо бус БНХАУ-ын сургуульд суралцаж байгаад нутагтаа эргэн ирсэн юм.

Авьяаслаг монголчууд шоуны үзэгчдээс баргил хоолойт барилгачин залуу хэмээх нэрийг авсан А.Отгонбаярын дуучин болох мөрөөдөл ийнхүү биеллээ олох нь хэмээн түүнийг дэмжих хүн тухайн цаг үед олон байсан.

Талийгаач 2016 онд “Ижийдээ очмоор” нэртэй анхныхаа уран бүтээлийг толилуулсан төдийгүй анхны бие даасан тоглолтоо Дарханд тоглож байсан билээ.

 

Гэвч тэрээр идэр залуу 27 насандаа ийнхүү хорвоог opхин oджээ.

TAЛИЙГAAЧИЙН ГЭР БҮЛ, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД ГҮН ЭMГЭHЭЛ ИЛЭPХИЙЛЬЕ

 

ОНЦЛОХ МЭДЭЭ:
Хятадаас нууцаар оруулсан тахиа, нугасны махыг шинжилж байна

Хилээр хууль бусаар нэвтрүүлсэн дөрвөн тонн тахиа, загас, нугас болон далайн бүтээгдэхүүний дээжийг МХЕГ лаборатори руу 3-р сарын 31-нд шилжүүлсэн.

Дээрх бүтээгдэхүүнүүдийг контейнерт хурааж, шинжилгээний хариуг хүлээнэ гэж албаныхан хэлсэн юм.

Тус муудсан бүтээгдэхүүнийг устгалд оруулах бөгөөд санаатайгаар нууж оруулж ирсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцох аж. Гэхдээ одоогоор махны дээжид хийж буй шинжилгээний хариу гараагүй байна.

Хятадаас их хэмжээний муудсан тахианы мах оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулсан.

Энэ талаар тус хэсэгт ажиллаж буй МХЕГ-ын хяналтын байцаагч Х.Нямбаатараас тодруулав. Тэрбээр “Хилээр муудсан их хэмжээний малын гаралтай бүтээгдэхүүн оруулсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн.

Энэ дагуу шалгалтын ажил үргэлжилж байгаа. Энэ төрлийн зөрчил он гарснаас хойш хоёр удаа МХЕГ-т бүртгэгдсэн. Одоогоор махыг битүүмжилж устгалд оруулахаар бэлдсэн” гэсэн юм.

Өмнө нь Замын-Үүдийн гаалиар сар шинийн баярын өдрүүдэд 420 тонн буюу 17 чингэлэг тахианы махыг улсын хилээр зориулалтын бус тээвэрлэлт хийж оруулж ирсэн гэх мэдээлэл тархаж, шүүмжлэл дагуулсан.

Үүнд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, шалгалтын ажил явуулсан байна. Өнөөдрийн зөрчлийн талаар одоогийн байдлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг хэллээ.

Ямартай ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус шалгалтаар Хятадаас муудсан тахианы мах хилээр орж ирснийг тогтоон шалгалт явуулж эхэлсэн байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button