НийгэмХалуун сэдэв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ТА БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖ САЛБАРЫНХНЫХАА НЭР ТӨРИЙГ ХАМГААЛААЧЭЭ

 Хаваршиж байгаа ч юмуу “Ноёд”-ийн Буяндорж түүний эхнэр МУГЖ дуучин Т.Ариунаа хүүхдүүдийн хамт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлав. Тэд 10 гаруй жил хууль хяналтын байгууллагын шударга бусын хонгилд “тамлууллаа” гэцгээж байна. Шударга бусын хонгил гэснээс Буяндорж өөрөө огт зүгээр байдаггүй хүн. Улсаас түүнд гурван удаа өршөөл үзүүлсэн ч тэр хаширсангүй. Төрийн хайр ивээлийг юман чинээ бодолгүй хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр иржээ.

Прокурорууд намайг хэлмэгдүүлсэн тэдэнтэй хариуцлага тооцохгүй бол өлсгөлөн зарлана хэмээн сүрдүүлж байгаа Буяндоржид үнэн гэх зүйл үлдээгүйг МУ-ын ерөнхий прокурорын хувьд батлаад өгөх хэрэгтэй юм. Хэн дуртай нь гудамжинд гарч ийм байдлаар хууль хяналтынхан руу дайрч элдвээр гүтгэлэг тараагаад сууж байхыг зөвшөөрч болохгүй байх.

Г.Буяндорж нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны дарга асан Ц.Батболд, хяналтын прокурор Ц.Алдархишиг, мөрдөгч Ш.Хосбаяр, шүүгч С.Батжаргал, хяналтын прокурор П.Халиун, хяналтын прокурор Ж.Сандагсүрэн, Ц.Батбямба, н.Ганбулган нарын нэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа.

Үүнээс харахад өөрийнх нь хэргийг хуулийн дагуу шийдсэн хүмүүс руу дайрч байгаа нь хууль хяналтын байгууллагад итгэх ард түмний итгэлийг зориуд алдагдуулж, ард түмнийг турхирч буй гэмт хэрэг гэж харагдаж байна. Нэгэнт л гэм буруутай нь нотлогдож шүүхээс ял сонссон түүнд итгэх хүн гарах нь юу л бол. Г.Буяндоржийн залилан хийсэн, гүтгэсэн гэмт хэргийг нотлох баримтуудыг үндэслэн тогтоосон байхад зориуд хэлмэгдсэн хүний дүрд тоглож байгааг өөгшүүлж огт болохгүй. Шударга бусын хонгил байдаг л бол түүнийг Буяндорж өөрөө гаргууд сайн мэднэ. Учир нь прокурор Эрдэнэбилэг гэгч нь 2015 оноос хойш түүний талд хуулийн цоорхойг ашиглаж өршөөлд хамрагдах ажлыг нь зохион байгуулж байсан гэх баримт байна. Иймд Монгол улсын ерөнхий прокурор салбарынхаа нэрийн өмнөөс гэм буруутай нь тогтоогдож шүүхээс ял авсан Г.Буяндоржийн үнэн нүүр царайг илчилж хууль бус үйлдлийг нь таслан зогсоохыг ард түмэн хүсч байна. Эс тэгвээс хэн нэгэн зальт этгээд гудамжинд гарч өлсгөлөн зарлах нэрийдлээр хууль хяналтын байгууллага руу дайрах нь энгийн үзээгдэл болох нь ээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button